300 хүний ортой хавдрын эмнэлэг хурдан баригдаасай


“Ачлал трейд” компанийхан 13 дугаар хороололд хавдарын оношлогоо, эмчилгээний иж бүрэн үйлчилгээ үзүүлэх “Ачлал-оточ” эмнэлгийг барьж эхлүүлсэн талаар өмнө нь бид мэдээлж байсан билээ.  Мэдээллийг дахин дурьдахад тус цогцолбор эмнэлгийг эрүүл мэндийн үйлчилгээгээрээ дэлхийд гайхагддаг япончуудын дэмжлэгээр барьж буй бөгөөд монголчуудын дунд сүүлийн үед гарах болсон хавдрыг эмчлэх гол зорилготой юм. Түүнчлэн энэхүү сайн үйлсийн ажлыг Хотын мээр Э.Бат-Үүл болон холбогдох төрийн байгууллагууд дэмжиж байгаа нь талархалтай юм.  Хэрвээ “Ачлал-оточ” эмнэлэг байгуулагдчихвал манай хотын иргэд төдийгүй нийт монголчууд маань хаа холын Япон, Солонгос, Хятадын Бээжин явж эмчлүүлэх шаардлага байхгүй болно. Ядаж л Эрээний эмнэлэгт очиж оношлогоо хийлгэх зардлаараа Улаанбаатар хотдоо иж бүрэн шинжилгээ хийлгээд эмчлүүлдэг болчихно гэсэн үг.

Гэтэл сайн юманд саар мундахгүй гэгчээр дээрх эмнэлгийн хажуу талын “24-ийн Б” байрны зарим оршин суугчид “нар хааж барилга барилаа” хэмээн хэл ам хийсээр байгаа юм. Тэр ч бүү хэл зарим өдөр тутмын сонинд “ Баянзүрх дүүргийн 18 дугаар хорооны “Шинэ зуун” хотхоны 24-ийн В,Г байрны иргэд нар үзэхээргүй болжээ. Учир нь тус байрны нарыг хааж  16 давхар барилга сүндэрлэж байгаа юм” гэх агуулгатай нийтлэл гарчээ. Үнэндээ “Ачлал трейд” компани монголдоо нэр хүндтэй компанид тооцогддог. Тэр ч утгаараа нийгмийн өндөр хариуцлага хүлээдэг.  Тиймээс тус байрны нарыг хаах эсэх талаар бодолдож барилгаа барьсан нь мэдээж.  Тодруулбал, “24-ийн Б” байрны нарны тусгал авах хугацаа нь 13 цагаас хойш эмнэлгийн барилгаас хамааралгүй юм байна. Энэ талаарх зураглалыг ч “Ачлал трейд”-ийнхэн тооцсон байна. Уг нь нэгэнтээ төрөөс дэмжээд шийдвэр нь гарчихсан, зөвшөөрөл нь өгөгдөж, хууль ёсны явагдаж байгаа ажлыг “24-ийн Б” байрныхан яагаад дэмжиж болохгүй гэж.  Хүний амьдралын хамгийн чухал зүйл эрүүл байх шүү дээ.  Тиймээс дээрх иргэд ч мөн ялгаагүй өөрсдийгөө болоод монголын нийт ард иргэдийн төлөө  энэхүү ажлын дэмжих нь зүйтэй болов уу. Яагаад гэвэл энэ ажил бол Монгол Улсын хэмжээний том төсөл, хүн ардын төлөө гэсэн том ажил. Эмнэлгийн тухайд гэвэл нийт 300 гаруй ортой бөгөөд бүх төрлийн хавдрын оношлогоо эмчилгээ хийгдэх юм.  Тэр дундаа Японы дэлхийн стандартад нийцсэн тоног төхөөрөмжийг суурилуулж эмчлэх нь гол онцлог юм.

Нэг зүйлийг онцлоход орон сууцны барилга барих зөвшөөрөлтэй байсан газарт хавдрын оношлогоо эмчилгээний нэгдсэн эмнэлэг барих зөвшөөрөл олгосон нь олзуурхууштай. Үүнийг Хотын дарга Э.Бат-Үүл шийдэж өгсөн нь нүдээ олсон ажил хэмээн олон иргэд хэлж байна.  Тиймээс 300 хүний ортой хавдрын нэгдсэн эмнэлэг хурдан ашиглалтад орвол бидэнд л тустай шүү дээ.


Д.Төмөр

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (18)

  • (103.26.193.10)

    2014-07-26

    хүмүүсийг хуурч л байвал гэж их л сайхан билэг дэмбэрэлтэй үг олж бичиж эхний хуурсанаа одоо үнэн болгож бараг хэдхэн хүн эсэргүүцээд байгаа юм шиг бич бич ямар хүмүүс ингэж бичвэл юу болж хувирдагыг ард иргэд бүр сайн мэддэг болсон ш дээ энэ хуучирсан аргаа өөрчлөөд үзсэн над хоцрогдсон Д Төмөрт дэмий мөнгө үрсэн юм болно

  • (103.26.193.12)

    2014-07-26

    Ачлал трейд энэ Д Төмөр нэртэй хүнд мөнгөө буруу явуулчихвий дээ бэлэн авсан болоод нэрээ нууцалсан болохоор иргэдийг дайран гүтгэж хүмүүсийн тэгээд манай хүмүүсийн манай эмчилгээг чанаргүй гэж Эрээн явдагыг хүртэл жишээлж бичиж эмнэлэг барихыг эсэргүүцэж байна гэж ард түмний толгой угаадаг аргаараа л ичиж зовохгүй гүтгэж сайн үйлсийн нэр барьж барилга боломжгүй төв замын хажууд ямарч орчин тухгүй бүр айлын байранд тулгаж барих гэж хуйвалдаан авилгаар шийдэж сурсан зангаараа Эмнэлэг бариулсангүй гэж 17 давхар үйлчилгээтэй орон сууцны барилгаа эмнэлгийн зориулалттай болгон хотын удирдлагуудыг хууран барих гэж янз бүрээр гүтгэж хүслээ биелүүлээд дараа нь энэ хүмүүсээс болоод орон сууц болгохоос өөр аргагүй гэж эхнийх барилга ч ярьсан одоо бүр хот засгийн бодлогыг хулхидах гэж сэрүүн зүүдлээ байна даа

  • zochin (58.75.190.220)

    2014-07-25

    yag sain humuus saihan setgeltei baij haragdaarai

  • zochin (58.75.190.220)

    2014-07-25

    setgegdel orohgui bn

  • SARAA (58.75.190.220)

    2014-07-25

    BB boys bolioroi jinhene 2 luibarching sain humuus gej hudlaa bichehee boli *****

  • saraa (58.75.190.220)

    2014-07-25

    UHSENII ASHIG YNEGUI UZEJ UGUH TURIIN EMNELEG BISH ACHLALIIN BILEGT L HUNII UBCHINGOOR ASHIG OLNO BIZ HULGAICH NARIIN ARGA NARIISCH HUDLAA EMNELEG NERTEI ACGLAL 2 DELGUUREE BARIJ BGAN ENE BALAI HUDALCH LUIBARCHIN BILEGT ABGAI ZAILAASAI

  • BB boys (70.61.131.146)

    2014-07-25

    Bilegt, Munhuu 2 bol saihan setgelte humuus gedgiid olon jiliin umnuus medne. Gaihaltai humuus., iim emneleg barij baigaad ni bayarlaj baina.

  • tuya (103.26.193.18)

    2014-07-25

    achlaL treidiin barij bgaa emneleg geed bairsan 13n dabhar baishin shine zuun hothonii bairnii uzegdeh orchin iig haagaad barichihsan bgaa humuuse bitgii shunaltai baliar abgain ugend oroh hereggui shu ene bol tseber gazriin luibar ybagdaj bgaa shu

  • зочин (103.26.193.22)

    2014-07-25

    хэдэн халтар төгрөгнөөс өөр зүйлийг номер нэгт тавьдаггүй билэгт авгайг хүн гэж үзэх үү. худалч авгай лууварчин авгай чи өөдлөхгүй дээ.

  • зочин (103.26.193.11)

    2014-07-25

    билэгт чи үнэн бай.ачлал трейдын хуулийн дагуу ажиллаад байгааг олж харахгүй байна. бодит байдал дээрээ юу болж байгааг сэтгэгдэл бичиж байгаа сөрөг бодолтой хүмүүс бас үнэн юм бичээ. тийм л ард түмэнд хэрэгтэй юм хийж бгаа юм бол хэсэг ард түмнийг хохироож нохойн гөлөг шиг үзэх байгаа нь зөв үү. олон жил хөдөлмөрлөж авсан ганц орон сууцыг нь ямар ч үнэгүйдүүлж харагдах орчныг хааж, амьсгалах ч боломж олгохгүй шоронд байгаа мэт болгож байгаагаа хуулийн дагуу гэж хэлэх үү. тийм л юм бол барилга хоорондын 45 метрээ хуулийн дагуу мөрдөөч. сөрөг юм бичиж байгаа хүмүүс сайн сонс. чиний байшингын зүүн талд нь грашын пандусыг тулгаад 12 давхар бариад, урд талыг чинь тэр чигт хаагаад орон сууцнаас 5 метрын зайтай 16,7 давхар баривал та бүхэнд сайхан байх уу. ачлал трейдын бүх хийж бгаа зүйл нь хууль бус.Ачлал трейдын билэгт авгай ингэж л ард түмэн биднийг доромжилж байна даа. энэ бол туйлын үнэн шүү.

  • Irgen (103.26.193.4)

    2014-07-25

    Achlal treidiin ulaanbaatariin A zeregleliin bust dahiad neg tsatsrag idekht tuyag negeer nemeh yum bna l daa, ingej hunii eruul mendiig boddog yum u , bat Uul darga uneheer emneleg bariulah gej bga Bol hotoos gargaj bariachee

  • Baigali (103.26.193.5)

    2014-07-25

    Achlal treid iin hen huuli yosoor ajillaa hiigeechee , ard irgediig heterhii doromjlochihson yumaa , mashin ch tavih zogsool bhgui gazar chiheed l bh iin , yamar ch hot tuluvlult bhgui

  • Tt (27.123.214.117)

    2014-07-25

    Neg bol emneleg neg bol xudaldaanii tuw geed l xudlaa xutsax yuma

  • Tt (27.123.214.117)

    2014-07-25

    Neg bol emneleg neg bol xudaldaanii tuw geed l xudlaa xutsax yuma

  • zochin (103.9.90.130)

    2014-07-25

    эмнэлэг барихыг дэмжиж байна.

  • (122.201.17.42)

    2014-07-25

    Анхнаасаа өөр газар бариж болоогүй юмуу.хүний өвчинөөр түрий бариж ийм юм бичиж байхаасаа Ачлалынхан ичээчээ тэр хавид машин тавих зай ч байхгүй шүү дээ. уг нь анхнаасаа зайдуу том газар барисан бол юу гэж ийм юм болох вээ дээ. за тээд барилга нь баригдаж дуусахлаараа эмнэлэг болоо ч уу үгүй юу хэм мэдлээ дээ. 24 -р байрныханыг дэмжиж байна

  • zochin (37.220.130.61)

    2014-07-24

    Bushuuhan barigdaj duusbal bidend l ashigtai shuu dee. Ta buhnii ajild amjilt husie.

  • (202.70.46.200)

    2014-07-24

    Harin tiimee hurdan ashiglaltad oroosoi