Британи хар хайрцгийг 24 цагийн дотор тайлахаа амлав

Украины зүүн нутгийн босогчид “Малайзиа Эйрлайнс” компанийн “Эм-Эйч 17” нислэгийн “Боинг-777” онгоцны хар хайрцгийг Малайзын шинжээчдэд гардуулан өгсөн бөгөөд тэд хар хайрцгийг шинжлүүлэхээр Их Британи улсад өгчээ.

Их Британийн Ерөнхий сайд Дэвид Кемэрон энэхүү хайрцгийг 24 цагийн дотор тайлж уншина гэж олон улсад амаллаа. Түүний хэлснээр хар хайрцгийг Фарнборо дахь Гэнэтийн ослыг мөрдөх шалгах газрын шинжээчид шалгаж, дүгнэлт гаргах аж. Тэрбээр цааш нь, Нидерландын хүсэлтээр Малайзын онгоцны хар хайрцгийг шалгахаар болсон гэжээ.

Хэдийгээр 298 хүний амийг авч одсон “Боинг-777” Малайзад харьяалагдаж байгаа ч энэхүү ослоор хамгийн олон буюу 193 иргэнээ алдсан Нидерланд улс бусад орны хүсэлтээр “Эм-Эйч 17” нислэгийн сүйрлийн шалтгааныг тогтоох ажилд онцгой эрх эдэлж буй. Юутай ч “Эм-Эйч 17” нислэгийн ослын шалтгааныг тогтооход чухал ач холбогдолтой гэж буй хар хайрцаг буюу дуу, дүрс бичигч хоёр төхөөрөмж дэх бичлэгийг тайлсны дараа олон улсын хамтарсан мөрдөн шалгах ажлын хэсэгт хүлээлгэн өгөх юм байна.


  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (1)

  • zochin (103.26.193.28)

    2014-07-25

    ene uls chini jinhene ANU-iin gol holbooton hudal tailah ni oilgomjtoi