Хотыг бүхэлд нь тусгаарлав

Хятадын баруун хойд зүгийн Гансу мужийн Юмен хэмээх эртний хотыг бүхэлд тусгаарлаж, хорио цээрийн бүс болгов. Учир нь энэ хотын нэгэн оршин суугч тарваган тахлаар нас баржээ. Үүний дараа Бээжингийн албаныхан 30 мянган хүн амтай энэхүү хотыг бүхэлд усгаарлаж, оршин суугчдыг хотоос гарч явахыг хориглов. Бүр хотын удирдлагуудыг хүртэл гаргахгүй байгаа гэнэ. Эрх баригчид үхлийн аюултай энэхүү өвчний тархалтаас сэргийлэх үүднээс ийм арга хэмжээ авч байгаа тухай Тайванийн “Өмнөд Хятадын өглөөний шуудан” сонинд бичжээ. Тарваган тахал нь хамрах хүрээ, үхлийн аюулаараа булчин задрах тахал, хумхаа өвчний дараа орох гурав дахь аймшигт тахал бөгөөд Юмен хотоос амьд амьтан битгий хэл ачаа бараа, тээврийн хэрэгсэл ч гаргахгүй байгаа аж.

Албаныхны хэлснээр, уг хотын оршин суугч 38 настай эрэгтэй өнгөрөгч долоо хоногт эмнэлэгт амьсгал хураасан бөгөөд үүний дараа хотыг бусдаас тусгаарлажээ. Эмч нар хотыхныг есөн өдөр тусгаарлах хэрэгтэй гэж мэдэгдсэн ч хэдий хугацаагаар хөл хорих нь тодорхойгүй байна. Тарваган тахлаар амь үрэгдсэн залуу үхсэн тарвага олсныхоо дараа нохойгоо хооллохоор түүнийг өвчжээ. Харин залуу тухайн өдрөө халуурч хоёр өдрийн дараа эмнэлэгт хүргэгджээ. Юмен хот нь Гансу мужийн төвд оршдог учир албаныхан ихээхэн анхаарч байгаа нь энэ аж.

Тарваган тахал нь гурван үндсэн хэлбэртэй бөгөөд хамгийн ноцтой нь уушиг болон булчирхайх юм. Хэрвээ энэ хоёр төрөл хүндэрвэл эмчлэгддэггүй агаад агаар дуслын замаар хүнээс хүнд халдварладаг. XIV зуунд “Хар Үхэл” хэмээн нэрлэж байсан тарваган тахлын булчирхайн хэлбэр Европыг бүхэлд нь хамарч, 60 гаруй сая хүний амийг авч одсон юм. Дашрамд, “Өмнөд Хятадын өглөөний шуудан” сонинд мэдээлснээр, Юмен хотод тарваган тахалтай хүн дахин бүртгэгдээгүй байна.

Э.Төгсжаргал
  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)