Криштиан Роналду дэлхийн хамгийн баян хөлбөмбөгчин
- 2014-07-24
- Спорт
- 0
Испанийн “Реал Мадрид” багийн довтлогч Криштиан Роналду дэлхийн хамгийн
баян хөлбөмбөгчнөөр тодорчээ. Тэрээр уг жагсаалтыг 152 сая еврогийн
хөрөнгөтэйгээр тэргүүлсэн байна. Криштиан Роналду 152 сая еврогийн
орлогоо “Реал мадрид” багаас болоод бусад зар сурталчилгаанаас олжээ.
Тэрээр дэлхийн томоохон брэндүүд болох Armani”, “Herbalife”, “Castrol Edge” зэрэг брэндүүдтэй хамтран ажилладаг билээ. Харин хоёрдугаар байранд шилдэг хөлбөмбөгчид болох Месси, Уэйн Руни нар орсон байна.
Сэтгэгдэл (0)