ОХУ-д Польшийн ойг тэмдэглэхийг цуцлав

Польшийн Засгийн газар ОХУ-д тэмдэглэх Польшийн ойн арга хэмжээг цуцалсныг Польшийн парламентын гишүүн Малгорзата Кидава Блонска мэдээллээ. Польшийн Засгийн газар 2015 оны арга хэмжээг цуцалсан бөгөөд Украин дахь асуудалтай холбоотойгоор ийм шийдвэр гаргажээ. Польшийн Засгийн газрын төлөөлөгч тэрбээр “Энэ бол Засгийн газрын шийдвэр. Ерөнхий сайд Радослав Сикорски, Соёлын сайд Малгорзата Омиланосвка олон улсын тавцанд өрнөж буй улс төрийн өнөөгийн байдал болон Украины хямрал, тэр дундаа онгоц буудан унагасан асуудлыг авч хэлэлцсэний эцэст ОХУ-д хийх Польшийн ойг хийх боломжгүй боллоо” гэж хэлжээ. Тэрбээр Польшийн кабинетын энэхүү шийдвэрийг тайлбарлахдаа ОХУ-ын 2015 онд Польшт хийх Оросын ойн арга хэмжээний бүх үйл ажиллагааг хассанаас үүдэлтэй хэмээжээ. Малайзын “боинг-777” онгоцны осолтой холбогдуулан ОХУ-ыг Польшийн Ерөнхийлөгч Лех Качиньски, экс Ерөнхийлөгч болон улс төрийн өндөр албан тушаалтнууд, чөлөөндөө гарсан эрхмүүдийн сууж явсан нийтдээ 95 хүн тээвэрлэсэн “Ту-154” онгоцны хэрэг дахин сөхөгдөж, хоёр орны хоорондох таагүй харилцаа дахин эхэлсэн юм. Оросын Смоленск хотоос хөөрснийхөө дараа осолдсон, дээрх эрхмүүдийг тээсэн “Ту-154” онгоцны осолд одоо ч Польшийн зарим иргэн Москваг холбоотой гэдэгт итгэдэг юм. Дашрамд дурдахад, Лех Качиньски тэргүүтэй Польшийн өндөр албан тушаалтнууд Смоленск хотод Дэлхийн II дайны үеэр ЗХУ-ын цэргүүдийн гарт амиа алдсан олон мянган польш хоригдлууд буюу “Катыний геноцид”-ын 70 жилийн ойн арга хэмжээнд оролцсоныхоо дараа амиа алдсан юм. Уг хэрэг дээр Москвагийн шинжээчид ажилласан ба Польшийн албаныхан амь үрэгдсэн Ерөнхийлөгч болон төрийн өндөр албан тушаалтнуудын цогцсыг дахин гаргаж шинжилсэн билээ.

Э.Төгсжаргал
  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (3)

  • Warsaw (103.26.193.11)

    2014-07-25

    Ochij yavahdaa ongots suirsen shuu dee. Tuhain ued tsag agaaryn bdlaas bolj nislegiig uur gazar buulgah shiidveriig Polishuud uursduu eserguutseed buuh uedee osoldson. Har hairtsagnii bichlegeer eruunhiilugch bolon tom tushaalyn dargyn shiidvereer tsag huvaariig uurchluhuu bolison gesen nisgegchiin yaria garsan buguud tuhain ued asuudal namjsan gej l bichij medeelj bsan.

  • мм ммм (202.179.11.94)

    2014-07-25

    Яг үнэн Хөгийн гарууд

  • hh (124.158.93.71)

    2014-07-25

    Польш бол дандаа урваж шаравдөг новшнууд байгаа юм Үхэж сүйрэх болохоороо оросоос тусламж гуйна.сэхэхээрээ мартана