Шантаачлагчдаас болж эмнэлгийн ажил зогсох ёсгүй

Өнөөдөр манай эрүүлийг хамгаалахын салбарт ус агаар шиг хэрэгтэй зүйл бол эмнэлгийн байгууламж, орчин үеийн шилдэг технологи гэдгийг хүн бүхэн мэдэж байгаа. Тэгвэл “Ачлал трейд”-ийнхэн Японы хөрөнгө оруулалттайгаар орчин үеийн тоног төхөөрөмж бүхий “Ачлал Оточ” эмнэлгийг амжилттай барьж эхлээд байгаа юм.  Тус эмнэлэг нь 300 хүний ортой иж бүрэн оношлогоо эмчилгээний нэгдсэн төв болох юм.  Одоогийн байдлаар 120 ортой 12 давхар барилга нь баригдаад бэлэн болчихсон байгаа билээ.  Харин одоо 180 ортой өргөтгөлийг барихаар ажлаа эхлүүлээд байгаа юм.  Манайх шиг улсад ор олдохгүй гэж шаналдаг хүмүүст хэрвээ энэ эмнэлэг ашиглалтад ороод үйл ажиллагаагаа явуулаад эхэлбэл гадагшаа явж эмчлүүлнэ гэхгүй амар болох юм.  Гэтэл 180 ортой барилгын өргөлтгөлын ажил эхлэх гэтэл өргөтгөлийн хойд талын 24 б байрны хэсэг иргэд байрны нар хаалаа хэмээн хэл ам хийж байгаа бөгөөд тэр ч бүү хэл сүүлдээ ашиг сонжоо харан шантаачилж эхэлсэн байна.  Тиймээс монголын ард түмэнд ус агаар мэт хэрэгтэй байгаа их бүтээн байгуулалтын ажлыг гацааж байгаа шантаачлагдын эсэргүүцлээс хамгаалахад та бидний оролцоо маш чухал болов уу.  Тэр ч бүү хэл  дээрх газарт орон сууц барих зөвшөөрөлтэй газрыг 300 ортой хавдрын эмнэлэг барих зориулалтаар ашиглах шийдвэрийг Хотын дарга Э.Бат-Үүл гаргасан нь хүн ардынхаа эрүүл мэндийн төлөө хийсэн томоохон шийдвэр болсон юм.  
Ер нь элдэв хорт хавдар газар авч, хэчнээн зуун сая төгрөгөөр гадагшаа явж эмчилж байгаа энэ үед монголдоо бага зардлаар эмчлээд эдгээх боломжийг бүрдүүлж байна гэсэн үг. Тиймээс хотын дарга Э.Бат-Үүл ийнхүү нүдээ олсон зүйл хэмээн дүгнэж газар олгосон бололтой. Тодруулбал, нийгмийн сайн сайхны төлөө, эрүүл энхийн үйлсэд эрдэм мэдлэг, хөрөнгө зоорио зориулж байгаа хамт олныг Төрийн зүгээс дэмжсэн хэрэг л дээ.

Д.Цоомоо

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (8)

  • (103.26.193.13)

    2014-07-25

    эхлээд ямар хүмүүс эмнэлэг барьж байгаа нь сонин шүү дээ дараа нь эмнэлэг маан баригдсан ч Эрээнд илүү эмнэлэг байдаг гэж хэлээд байна уу хөөрхий хүн ардыг маан хавдараар дарамтлах нуу

  • (103.26.193.12)

    2014-07-25

    эмнэлэг маш чухал ш дээ тэр айлуудаа хөөгөөд явуулаач

  • (103.26.193.23)

    2014-07-25

    энэ хүмүүсийн толгой угааж мөнгө авдаг нөхөр ийм худал хуурмагыг үнэн болгох гэж улайрч байна уу даа Д Цоомоо чи үнэхээр ингэж бичиж их мөнгө авч сурсан хүн шив дээ үгүй бол энэ Мөнхөө авгай ингэж нэрлэж бичдэг юмуу эмнэлэг нэрээр иргэдийг тохилцуулах гэж улайраад юу хийнэ энэ хүмүүсийг ингэж тав тухаа алдаж байгааг алдартай АЧЛАЛ ТРЕЙД ын муйхаралыг би тэрүүгээр явдаг учраас хараад гайхдаг юм үнэхээр эмнэлэг байсан ч төв зам тулгаад барьсан барилгыг эмнэлэг болгосон ч яаж байнга машин тэрэг хүн ам зорчдог гудамд холхилддог газар тав тухгүй эмчлүүлж эдгэрэл авах хэвтэж эмчлүүлэх вэ хэдий би дэмжих ч ингэж боломжгүй газар байшин барих урьд баригдсан барилга яа гэж цонхон дээр тулгаж бариад эмнэлэг барих гэсэн эсэргүүцлээ гээд байгаа юм вэ МХЕГ ХТТ-ын газрын авилгажсан шийдвэр ямар нэг өөрт олдсон гавьяагаар дулдуйдаж бусдад нөлөөлж мөнгө авдаг хүмүүст ийм балай утгагүй хуурамч мэдээлэл ингэж бичиж сурсан хүмүүсийг өөгшүүлээч гэмээр байна даа та нар энэ хүмүүсийн оронд бол хэд ч хонохгүй эсэргүүцэх байтугай тэмцэл гаргана

  • (202.179.29.82)

    2014-07-25

    yamarch bsn emneleg heregtei

  • Emch (103.26.193.7)

    2014-07-25

    Xuviin emnelguud xunii zovlon deer bayjij udur bur unee nemseer baigaad gadagshaa yavj emchluulsnees ch untei shuudee gazraa ugch boloxgui margaash ni l martamna shuu

  • ИРГЭН.Б (202.171.84.36)

    2014-07-25

    Энэ арай дэндэж БАЙГАА юм биш үү бидэнд ЭМНЭЛЭГ ХЭРЭГТЭЙ БОЛОХООС Агуулах хэрэггүй!!! наадхыг нь хурдан буулгах хэрэгтэй. Хотын дарга та зангарагаа гаргахгүй бол энэ хотод хөл толгой олдохоо байсан байна шүү. Энгийн ард иргэд бидэнд сайн эмнэлэг л хэрэгтэй Агуулах хэрэггүй!!!!!!!

  • (202.126.89.171)

    2014-07-25

    зуд ирэхэд нохой зоолно гэгчээр хүн өвдөхөд эмч нар баяжна гэдэг болсон учраас хувийн эмнэлгийн төлбөрийг дийллээ юү?тийм сайн эмнэлэг юм бол хотын захад байгуулчихаач, сайн эмнэлэг хаана ч байсан очно ш дээ. манайхан солонгос, хөх хот хүртэл явдаг байхад хотын зах юу ч биш?????????

  • (182.160.41.81)

    2014-07-25

    Хувийн хэвшлийн эмнэлэг л юм байна даа.Жирийн иргэд үйлчлүүлж дийлэх болов уу.