Колумбын Ерөнхийлөгч усаа нөөцлөхийг сануулав

 Колумбын Ерөнхийлөгч ган болохоос өмнө усаа нөөцлөхийг иргэддээ анхаарууллаа. Колумбад сүүлийн хэдэн сарын турш хэт халсны улмаас ноцтой ган болох нь тодорхой байна. Хэдхэн хоногийн дараа эхлэх уг ган гачгаас өмнө иргэдийг эрчим хүч болон усаа хамгаалахыг тус улсын Ерөнхийлөгч Хуан Мануэль Сантос иргэдээсээ хүсээд бүхий л арга хэмжээгээ авахыг уриалав. Учир нь гангийн үеэр цахилгааны утсууд хэт халсны улмаас шатах магадлал туйлын өндөр байгаа аж. Хуан Мануэль Сантос байгалийн энэ хүнд үеийг даван туулж, гамшигтай нүүр тулахад их хүчин чармайлт гаргах нь нэн чухал гэдгийг онцлоод ган аравдугаар сар хүртэл үргэлжлэх төлөвтэй байгааг мэдээлжээ. Колумбаас гадна Карибын тэнгисийн зарим оронд хэт халуун үргэлжилж байгаагийн улмаас мал адгуус үхэж, фермерүүд ургацаа алдаж эхэлсэн байна. Ганг Колумб мэтийн Латин Америк, Карибын тэнгисийн оронд “Эль Нино” гэдэг бөгөөд халуун орны Номхон далайн гадаргын ус халах үеийг хэлдэг байна. 1982-1983, 1997-1998 онд болсон “Эль Нино”-ны үеэр далайн усны гадаргын температур цельсийн 28 хэм хүрч дээд амжилт тогтоож байсан агаад үүний улмаас Эквадорын зүүн нутаг болон Перугийн хойд хэсэгт үеэр болж, хөрш орнуудад нь ган гачиг болж байжээ.
  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)