Охидод зориулсан зөвөлгөө

Эмэгтэй хүүхдийн бэлгийн бойжилтийн үед өндгөвчнөөс гардаг дааврын нөлөөгөөр биеийн өндөр, жин түргэн хугацаанд нэмэгдэж, хэвлий, өгзөг, дунд чөмөг, хөхний орчмоор өөхөн эд хуримтлагдана.

Хөхний хэмжээ томорч сар бүр тодорхой хугацаанд сарын тэмдэг ирдэг. Хөхний хувьд жижиг хөхтэй нэгэн байхад дунд зэрэг, бүр том хөхтэй ч охид байдаг. Охидууд хөхөө ургангуут л хөхөвч зүүх гээд байдаг.

Заавал хөхөвч зүүх шаардлагагүй гүйж харайх, спортоор хичээллэх үед зүүж болох талтай. Умдаг, суганд үс ургах цаашид энэ нь өтгөрнө. Бэлгийн бойжилтийн үед охидын арьсанд өөрчлөлт гарна. Суганы булчирхай, хөлсний булчирхайнаас шүүрэл ялгарснаас хөлс нь үнэртэй болно.

Шилжилтийн насны үед хүний хөлсний булчирхайнууд илүү их хөлс ялгаруулдаг. Охид хөвгүүдийн аль алиных нь суга хөлөрснөөс өвөрмөц үнэр гардаг. Хөлснөөс заримдаа бүх биенээс ч үнэртдэг. Энэ нь шилжилтийн насны үедээ орж үс биеэ их угаадгийн шалтгаан юм.

Иймэрхүү байдлаар их хөлрөх нь шилжилтийн насны үе эхэлсний шинж тэмдэг. Савангаар угаалга хийх, дезодрант хэрэглэх зэрэг нь биеийн өвөрмөц үнэрийг дарахад тустай. Хөлрөлт их бага янз бүр байж болно.

Бэлгийн бойжилтийн үед хүүхдийн үс тослог болдог. Бас ихэнх тохиолдолд хүүхдийн хамар, дух орчимд тослог болж эхэлдэг. Шилжилтийн насны үед ихэнх охид хөвгүүдийн нүүр, хамар, духан дээр батга гардаг.

Мөн нуруу, цээжээр ч батга гардаг. Ийм үед батгаа хамаагүй шахах, оролдох, янз бүрийн тос түрхэх зэргээс зайлсхийгээрэй. Энэ бол шилжилтийн насанд тохиолддог хэвийн зүйл. Сарын тэмдэг ирэхийн өмнө бэлэг эрхтнээс бага зэрэг цагаан юм гарна. Энэ нь бэлэг эрхтний хэвийн үйл ажиллагааны илрэл тул эмчилгээ шаардлагагүй.

Зарим охидод сарын тэмдэг анх удаа ирээд дахин ирэхгүй хэдэн сар байж байгаад дахин ирж аяндаа хэвийн болж тогтмолжино. Үүнд огт санаа зоволтгүй. Зарим тохиолдолд сарын тэмдэг 7-8 хоногоор ирэх эсвэл бага хэмжээтэй ирэх нь бий. Анхны сарын тэмдэг ирэх үед бие эвгүйрэх, толгой өвдөх, тайван биш болох, хэвлийн доод хэсэг, ууц нуруугаар өвдөх шинжүүд илэрч байгаад бэлэг эрхтнээс бага зэрэг цус гарна.

Ихэнх хүүхдийн хувьд биед нь гарч байгаа шилжилтийн насны өөрчлөлт туйлын сайхан санагддаг. Гэтэл зарим хүүхдэд гарч байгаа өөрчлөлт нь хүнд хэцүү санагдаж ичиж зовдог. Үүнээс ичиж зовох хэрэггүй аяндаа бүх юм хэвийн болж эхэлнэ санаа зоволтгүй.

 

 
  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)