Ганцаарчилсан төрөлд “Алдар”клубын тамирчин Д.Төгөлдөр тэргүүлэв

Монголын дугуйн спортын Улсын аварга шалгаруулах тэмцээн өнгөрөгч баасан гаригт Төв аймгийн Зуун мод суманд эхэллээ. Энэ жилийн тэмцээн дугуйн спортын олон улсын хэмжээний мастер Д.Орго дол агсны нэрэмжит болж байгаагаараа онцлогтой. Тэмцээнд нийт 12 байгууллагын 70 гаруй баг тамирчин оролцсон байна. Багийн гарааны 50 км, ганцаарчилсан гарааны 25 км, бөөн гарааны 180 км гэсэн гурван төрлөөр тамирчид өрсөлдөж аваргаа тодрууллаа. Багийн гарааны төрөлд Хан-Уул дүүргийн баг тамирчид түрүүлсэн бол удаах байрт дугуйн спорт сонирхогчдын “Атилла” клуб шалгарчээ. Харин “Хүч” нийгэмлэгийн баг тамирчид гуравдугаар байрт эзэлсэн байна. Түүнчлэн ган цаарчилсан гарааны төрөлд нэгдүгээр байрт “Алдар” клубын тамирчин Д.Төгөлдөр шалгарсан бол хоёр, гуравдугаар байрт, “Атилла” клубын тамирчин Б.Мяг марсүрэн, “Төв зам” клубын тамирчин А.Алтансүх нар оржээ. “Энэ жилийн дугуйн спортын улсын аварга шалгаруулах тэмцээнд олон баг тамирчдыг хамруулж чадлаа. Энэ хэрээр хамрах хүрээ өргөн, өрсөлдөж буй тамирчдын ур чадвар дээшилж, гаргаж буй амжилт нь сайжирч байна” хэмээн зохион байгуулагчид нь онцолжээ.
  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)