Долоо хоногт 5 кг хаях хоолны дэглэм

Хэрэв 7 хоногийн дотор яаралтай турах хэрэг гарвал хоолны энэ дэглэмийг барьж болох юм. Тэгснээр хүн өдөрт авах ёстой аминдэмээ авахын зэрэгцээ 7 хоногт хамгийн доод тал нь 5 кг турдаг байна.

1 дэх өдөр
Зөвхөн шөл ба жимс иднэ. Шөлийг ингэж бэлтгэнэ. 3 ширхэг сонгино, 3 лууван, байцаа, 2 ширхэгамтат ногоон чинжүүг усанд хийж давс нэмээд дунд зэргийн гал дээр зөөлөртөл нь буцалгана. Эхний өдөр та шөл, жимснээс гадна чихэртэй ногоон цай, кофе юмуу ус ууна.

2 дахь өдөр
Дуртай хүнсний ногоогоо өдөржин иднэ.

3 дахь өдөр
Энэ өдөр хүнсний ногоо, жимс, лимонтой ус ууж шөлөө идэж өнжинө.

4 дэх өдөр
Шөл, хүнсний ногоо, жимсийг хүссэнээрээ иднэ. Зөвхөн 3 ширхэг банана нэмж иднэ.

5 дахь өдөр
Өдөр 800 гр өөхгүй үхрийн мах идэж болно. Бас улаан лоолийг хүссэнээрээ идээрэй. 5 аяга ус уухыг хичээж, шөлнөөсеө ядаж 1 аягыг ид.

6 дахь өдөр
Үхрийн мах, хүнсний ногоог цадталаа идэж болно. Их дур хүрвэл махаараа бифштекс хийж тосгүй шараарай. Жигнэсэн ногоо их ид.

7 дахь өдөр
Будаа, 2 аяга жимсний шүүс, хүнсний ногоо ус ба шөлөө идэж өнжинө.

Анхаарах зүйлс
Та хүссэн үедээ энэ дэглэмийг барьж болно. Гэхдээ 2 дэглэмийн хооронд доод тал нь хагас cap өнгөрөх ёстой. Дэглэм барих хугацаандаа дасгал хийвэл сайн. Дэглэм барих хугацаандаа согтууруулах ундаа, хийжүүлсэн ундаа уухыг хатуу хориглоно. Дэглэмийн үед тосонд шарсан хоол идэж болохгүй. Хэрэв тамхи татдаг бол аль болох бага татахыг хичээ. Холивудад энэ дэглэм жинхэнэ хит болж олон одод байнга хэрэглэж байна.

Тэдний тоонд Шарон Стоун, Лиз Херли нар орно.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (1)

  • mi***** (112.72.11.110)

    2015-01-04

    ene deglemiig barij uzsen xun bnuu?