Японд халууны улмаас 15 хүн амиа алджээ

Японд өнгөрсөн долоо хоногт 15 хүн хэт халууны улмаас амиа алджээ. Мөн 8600 орчим хүн наршсан оноштойгоор эмнэлэгт хэвтжээ. Тус улсад энэ сарын 21- 27-нд өмнөх долоо хоногоос илүү халахыг цаг уурчид анхааруулсан ч ийнхүү олон мянган хүн наранд цохиулж, түүнээс 8580 нь эмнэлэгт эмчлүүлэх хэмжээнд хүртэл наршжээ. Энэ нь өмнөх долоо хоногоос даруй 2.6 дахин өссөн үзүүлэлт бөгөөд долдугаар сарын 14-20-нд 3309 хүн наршиж эмнэлэгт хэвтсэн аж. Энэ оны долдугаар сарын 21-27-ны өдрүүдийг Японы хамгийн халуун долоо хоногоор нэрлэсэн бөгөөд баасан, бямба гаригт халууны хэм оргилдоо хүрчээ. Үүнээс улбаалан зөвхөн бямба гаригт л гэхэд долоон хүн амиа алдаж, 1800 хүн эмнэлэгт хүргэгдсэн талаар “NНK” телевиз мэдээлсэн юм. Японы Цаг уурын газрын даргын хэлснээр, өнгөрөгч бямба гаригт халуун, хүйтнийг хэмжих 920 ажиглалтын цэгийн 702-ынх нь термометрийн заалт цельсийн 30 хэмийг давж, 230-ийнх нь заалт 35 хэмийг давжээ. Үүнээс хамгийн өндөр нь Хигасиоми хотод 38.8 хэмд хүрсэн нь бөгөөд түүний араас Обама хотод 38.7 хэм, Киото хотод 38.3, Тояма, Ёнаго хотод 38 хэм хүрснээрээ хамгийн их халсан хотуудын жагсаалтын тэргүүлжээ. Тэгвэл Японы нийслэл Токио хотын эмнэлгүүдэд 620 хүн наршисны улмаас хэвтжээ. Харин энэ долоо хоног гарснаар халууны эрч бага зэрэг буурч байна. Гэхдээ цаг уурчид энэ долоо хоногийн сүүлээр дахин халж, цельсийн 35 хэм давна гэдгийг анхарууллаа.

Э.Төгсжаргал
  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (2)

  • e.t.u (202.179.10.150)

    2014-08-02

    Uuriguu bitgii ih yumand bod. Chi zvger l haluun narand tsohiulaad vheh deere tulj vzeegv geriin svg bnda

  • Zochin (202.179.20.252)

    2014-07-31

    huitreheer uhne haluund uhne haluun huiten uzej chadahgui yana daa huurhii. daban tyylah dasan zokhitsoh chadbar bidend l bdag yum bna daa yg ni, 38 hemiin haluun baij l bdag biz dee.