Пикассогийн өдрийн тэмдэглэлийг Парисын музейд өгөв

Испанийн нэрт зураач Пабло Пикассогийн ууган охин Майя Пикассо эцгийнхээ өдрийн тэмдэглэлийн дэвтрийг энэ сарын 25-нд Парис хот дахь зураачийн музейд бэлэглэжээ.

Уг музей нь Пикассогийн уран бүтээлийн баялаг өвийг хадгалсан музей ба 300 гаруй үзмэртэй ажээ. Энэхүү тэмдэглэлийн дэвтрийг Пикассо 1908- 1960 оны хооронд хөтөлж байсан гэнэ. Пикассо 1881 оны аравдугаар сарын 25-нд Испанид мэдэлсэн ба 1973 онд Франц улсад нар барсан байна. “The Times” сэтгүүлээс 2009 онд Пикассог XX зууны шилдэг зураачаар тодруулсан юм.

Кубизм, сюрреализмын нэрт төлөөлөгч тэрбээр барималч, зохион бүтээгч байжээ.

Х.ЗАЯА
  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)