ОХУ баруунаас айхгүй байна

ОХУ Их Британийн шадар сайд Ник Клегг тэргүүтэй эвслийн Засгийн газрын гишүүд, улстөрчдийн 2018 оны хөлбөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнийг ОХУ-д хийхийг эсэргүүцэх болон АНУ, Европын холбооны ОХУ-д ногдуулах эдийн засгийн хориг арга хэмжээнээс эмээж байгаа ч ОХУ-д барууны эдгээр довтолгооноос айх юу ч байхгүй гэж улс төр, эдийн засгийн шинжээчид үзэж байна. ОХУ АНУ болон Европын холбооны эдийн засаг болон бусад салбарын чухал түнш. Тиймээс АНУ, Европын холбоо дээрх хориг арга хэмжээгээрээ өөрсдөө ч гэсэн том хэмжээний хохирол хүлээх нь гарцаагүй. ОХУ барууны эдийн засаг, эрчим хүч, зэвсгийн худалдааны гол нийлүүлэгчдийн нэг. Нөгөөтэйгүүр ОХУ-д Хятад, Энэтхэг, Бразиль, хуучин ЗХУ-ын холбоотон орнууд болон Латин Америкийн холбоотнууд байна. ОХУ-ын АНУ, Европын холбооны орнуудтай хийх худалдаа зогсвол дээрх орнуудад нийлүүлэлтээ ихэсгэх боломж буй. Харин АНУ, Европын холбоонд ОХУ шиг том зах зээл олдох нь юу л бол. Өөрөөр хэлбэл, барууны илүүдэл бараа бүтээгдэхүүнийг шингээх зах зээл байхгүй. ОХУ АНУ, Европын холбоо, Хятадын дараах дөрөв дэх том зах зээл Украиныг алдсан ч Украин дахь улс төрийн оролцоогоо орхихыг хүсэхгүй байна. Барууны холбоотнууд Малайзын онгоцны осолтой холбогдуулан Москвагийн эрх баригчдын Украинд явуулж буй бодлогыг эрс шүүмжилж, Кремлийн тэргүүн Владимир Путиныг олон улсын тавцанд ганцаардуулах бодлогоо эрчимжүүлж эхэлсэн. Тэгвэл АНУ-ын Тагнуулын төв агентлаг болон Батлан хамгаалах яам Донецкийн босогчдын пуужин байрлалын маш нууц материалыг Украины эрх баригчдад өгч ОХУ- ыг Донецкийн босогчдод газар- агаар ангиллын дэвшилтэт пуужин нийлүүлсэн гэдгийг батлахаар хичээж байна. Мөн ОХУ-ыг ойрын болон дундын тусгалтай пуужин Донецкийн босогчдод нийлүүлж 1987 онд АНУ, ЗХУ-ын хооронд байгуулсан олон улсын гэрээг зөрчсөн гэж буруушаав. АНУ өсөн нэмэгдэж буй Оросын нэр нөлөөг бууруулахын тулд энэ мэт Москвагийн үйл ажиллагааг буруутгасан мэдэгдэл олноор хийж, Владимир Путиныг гарах гарцгүй шахаж байна. Үнэндээ В.Путиныг шийтгэхийг хүсч байна. Харин В.Путин ОХУ-ыг олон улсын тавцанд унагах эрсдэл дагуулж Малайзын онгоцны осолд Украиныг буруутгаж байна. Үүнээс гадна Малайзын онгоцны ослын газарт ажиллах олон улсын шинжээчдийн багт Москвагийн мэргэжилтнүүд багтаах хүсэлтэй байгаагаа мэдэгдлээ. АНУ үүнээс өмнө рублийн эсрэг дайн явуулж буйг ОХУ мэдэгдсэн агаад АНУ-ын Ойрхи Дорнод дахь холбоотон, Тегераны дайсан Израилийн эсрэг Иран улс ОХУ- тай хамтран АНУ, Израилийн эсрэг валютын дайн хийхээр тогтсон. Учир нь АНУ, Израиль рубль, реалын эсрэг дайн явуулж, энэ нь ОХУ, Ираны эдийн засгийн салбарт хохирол учруулж эхэлсэн юм. Ялангуяа Ираны реалын хувьд ам.доллартай харьцах ханш гуравны нэгээр гаруй хувиар унасан юм. Ираны албаныхны хэлснээр АНУ олон улсын банк хоорондын мөнгөн гуйвуулгын систем болон Ираны баруун Европтой харилцах санхүүгийн үйл ажиллагааг ашиглан реалын ханшийг унагажээ. Тиймээс Иран, ОХУ хамтран доллар, еврогийн нөлөөг бууруулах төлөвлөгөө боловсруулсан юм. Энэ нь ОХУ-ын барууны санхүүгийн нөлөөллөөс ангижрах эхлэл болсон бөгөөд амжилттай хэрэгжиж байна. Гэхдээ ОХУ холбоотнуудаа зөв тодорхойлж, дайснуудаа ялгахыг хүсч байна. АНУ ОХУ-ыг Украины Крымийн бүс нутгаас цэргүүдийг нь гаргуулж, ОХУ-ын эдийн засгийг шийтгэж, Владимир Путиныг ганцаардуулах хүсч байгаа. Мөн АНУ Украины асуудлаар өнгөрөгч зургадугаар сард Сочид болох байсан “Их Найм”-ын уулзалтыг цуцалж ОХУ-ын эдийн засаг болон Владимир Путины нэр хүндэд хохирол учруулж чадахаа харуулсан. ОХУ 2000 онд Чечень, 2008 онд Гүржид явуулсан байлдааны ажиллагаатай Украиныг андуурсан уу, аль эсвэл энэ удаад барууныхан илүү нэгдсэн үү, ямартай ч В.Путины эсрэг тэмцэл ноцтой хэмжээнд хүрлээ. Харин энэ тэмцэлд Их Британи хэрхэн оролцохоо эсэхээ шийдэж байна. Мөн Австрали, Нидерланд зэрэг орныг ОХУ-ын эсрэг нэгдэхэд шаардлагатай арга хэмжээг авч байна. АНУ, Украин хэдийнэ ОХУ-ын эсрэг зогсоод байгаа бөгөөд Вашингтон Украиныг хамгаалахаа илэрхийлсэн. Тэгвэл өнгөрөгч ням гаригт Их Британийн Гадаад харилцааны сайд Уильям Хейг Киевт зочилж Украины эрх баригчидтай уулзах үеэрээ “Тэднийг үйл ажиллагаагаа үргэлжлүүл. Лондонгоос дэмжлэг үзүүлнэ” гэж мэдэгджээ. Украины үйл ажиллагаа үргэлжлэх хэрээр ОХУ-ын Киевт хандах хандлага муудаж байгаа бөгөөд барууныхан Украиныг НАТО, Европын холбооны дэмжлэг, элсүүлэх асуудлаар тоглолт хийж байна. Нэг үгээр хэлбэл, барууныхан ОХУ-ын нэгэнт гаргасан алдааг ашиглахгүй өнгөрөөхийг хүсэхгүй байна. Их Британийн Гадаад харилцааны сайдаас өмнө Европын холбооны Гадаад бодлогын тэргүүн Кэтрин Эштон Киевт айлчилж Европын холбооны орнууд дэмжлэг үзүүлнэ гэж мэдэгджээ. Үүнээс гадна барууныхан өөрсдийн мэдлийн Дэлхийн банк, Олон улсын валютын сангийн шугамаар Украиныг дэмжиж, урт хугацааны хөнгөлөлттэй зээл, тусламж үзүүлэх тухай таатай мэдээг Киевт сонсгосоор байна. ОХУ нь Украины хамгийн том түнш байсан бөгөөд Виктор Януковичийг огцорсны дараа энэ байр суурь өөрчлөгдөж эхэлсэн. Украины Ерөнхийлөгч Виктор Янукович сөрөг хүчин болон “Арабын хавар”- ыг алсаас амжилттай удирдсан барууныхны явуулгын улмаас албан тушаалаасаа огцорч ОХУ уруу дүрвэсэн. Үүний дараа харьцангуй барууныг дэмжигч Петро Порошенко Украины Ерөнхийлөгчөөр сонгогдсон бөгөөд барууныхан ОХУ- ыг хамгийн том түнш Украинаас нь салгаж чадлаа. Одоо ОХУ барууны эсрэг хүчтэй зогсох уу, аль эсвэл буулт хийх үү гэсэн сонголт байна. Ямартай ч, АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама, ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин нар өнөөгийн нөхцөл байдлын талаар 90 минут утсаар ярьсныг АНУ-ын албаныхан мэдээлсэн. АНУ ОХУ-ыг буулт хийлгэхийг хүсч байгаа бол ОХУ дээрх асуудалд дуугүй өнгөрөх бодолгүй байгаа бололтой. Юутай ч, энэ маргаан дэлхийн хүчирхэг хоёр их гүрнийг бие биенээсээ улам хараат бус болохын эхлэл болж байна гэж ажиглагчид үзжээ.

Э.Төгсжаргал
  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (12)

  • (183.177.98.106)

    2014-07-31

    АРАБ,ЕВРОП,ОРОС ДАРАА НЬ АЗИ РУУ ОРНО ДОО АМЕРИК АРДЧИЛАЛААР ХАЛХАВЧ ХИЙЖ ЭЭЛЖ ДАРААГААР ДОТООДОД НЬ САМУУН ҮҮСГЭН ӨӨРИЙН ГАР ХӨЛҮҮДЭЭР УЛС ОРНЫГ ХӨДӨЛГӨЖ БАЙНА АРДЧИЛАЛ ХЭДИЙ ОДООГООР ХАМГИЙН САЙН ЗАСАГЛАЛ БИДЭНД ИХ ЮМ ӨГСӨН ҮҮНТЭЙ МАРГАХ АРГАГҮЙ ГЭХДЭЭ НЭГ УЛСЫН ҮЗЭЛ БОДЛООР АМЬДАРНА ГЭДЭГ ХЯТАД ОРОСТОЙ ЯЛГААГҮЙ ГЭСЭН ҮГ

  • ОРОСОД ТӨГСӨГЧ ООГИИНОО (202.179.15.105)

    2014-07-31

    ОРОСУУДАА БАРУУНЫ ГАРУУДААС БИТГИЙ АЙГААРАЙ,ТА НАР ХЭЗЭЭ ХЭНЭЭС АЙЖ ДАЛЬДИРЧ ЯВЛАА,БОЛОХГҮЙ БОЛ БИДНИЙ МОНГОЛЧУУД ГЭЖ НЭГ САЙХААН АСААЛТТАЙ ТАНКУУД БАЙНА ШҮҮ? ПУТИН АХАА МОНГОЛОО БОДООРОЙ,МОНГОЛ ДҮҮ НАР ЧИНЬ ЖААХАН ЯДРААД Л БАЙНА ДАА,АХАА ТА МОНГОЛД ИРЭХДЭЭ ЯМАР БЭЛЭГТЭЙ ИРЭХ ВЭ?

  • (103.26.193.18)

    2014-07-31

    hudlaaa inesen amerikuud sunuwul taarna

  • Зочин (203.91.116.34)

    2014-07-31

    Дэлдэн хар ОБАМА улс орныг хооронд яс хаяж алалцуулах юм хайран америкийн ард түмний татварын мөнгийг дайнд зориулж байдал царай шигээ хар дотортой хүн юмдаа

  • (103.26.193.12)

    2014-07-30

    teneguud hyatad mania neg aimgiig ingeed avchihval ta nar maluud algaa tashih uu tarhi ni omhiirson dagznuudaa uhsen atsnii chini ah mah

  • (202.179.20.201)

    2014-07-30

    orosiig demjinee gehdee manai ah bish shuu.manaih ah baih yostoi

  • zochin (27.123.214.113)

    2014-07-30

    Ah nar hariud ni Iran Hoid Solonvost tsumiin zevseg neleen hediig uguud gants hoyoriig ni Amerik ruu yavuulchih heregteish dee

  • зочин (202.21.113.141)

    2014-07-30

    энэ муу сармагчин дэлхийн хууль гаргаж мөрдүүлнэ гэж донгосч байна лээ.орос ах нар байлдвал буугаа цэнэглэнэ ээ

  • (103.26.193.15)

    2014-07-30

    Orosuud hudlaa sh te...chadahgui bj, hudlaa tomorson pi nar...

  • (103.26.193.13)

    2014-07-30

    orosool dagna daa yun amerik zailval taarna

  • (103.11.193.163)

    2014-07-30

    АНУ гэж олиггүй хорчин байхиймаа арабын ертөнцийг яав одоо зүүн европ дараа нь ази зогсоох цаг нь болжээ гэж

  • zochin (112.72.13.49)

    2014-07-30

    hyye manaihan yag iim yed n benzin tos gas maaznaas n hyamdhan iheer n avah geree hiigeed avaad bval yasan yum ondor ortogtoi tsahilgaan stants barih gej hugatsaa aldaj bhaar