Гвинейн концертын үеэр 24 хүн амиа алджээ

Африкийн Гвиней улсын нийслэл Конакри хотын далайн эрэг дээр болсон дуу, хөгжмийн тоглолтын үеэр олныг хамарсан бужигнаан болсны улмаас 24 хүн амиа алджээ. Эмнэлгийн албаныхны хэлснээр амь үрэгдсэн 24 хүний 13 нь охин байжээ. Конакри хотын далайн эрэг дээр болсон дээрх тоглолтыг “Эмгэнэлт концерт” гэж нэрлэж байгаа бөгөөд уг тоглолтыг Гвинейн “Instinct Killers” буюу “Төрөлхийн Алуурчид” хэмээх хип хоп хамтлаг тогложээ. 24 хүн амь үрэгдэж, олон арван хүн гэмтэж бэртсэнд Гвинейн Ерөнхийлөгчийн алба үндэсний гашуудлын долоо хоног зарласан байна. Тоглолт Конакри хотын хойд захын Ратома далайн эрэгт өнгөрөгч мягмар гаригийн орой болжээ.

Э.Төгсжаргал
  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)