Дивок Ориги “Ливерпуль”-д иржээ

Рики Ламберт, Адам Лаллана нарыг эгнээндээ нэгтгэж чадсан “Ливерпуль” клуб Францын “Лилл”- ээс довтлогч Дивок Оригиг худалдан авах болсноо албан ёсоор зарлалаа. Гэхдээ дөнгөж 19 настай залуу тоглогч Оригиг эргүүлэн “Лилл” клубт зээлүүлэх аж. Өөрөөр хэлбэл 2014/15 оны улиралд тэрээр “ Л и в е р п у л ь ” - д тоглохгүй гэсэн үг юм. “Ливерпуль” клубын энэ улирлын зургаа дахь наймаа болж буй Дивок Ориги , “Агуу түүхтэй клуб намайг сонирхож байгааг анх дуулаад маш их баярлаж байлаа. Хэлэлцээр амжилттай болсонд би туйлын сэтгэл хангалуун байна. Энэ клубын нэг хэсэг болж, түүхийн нэгээхэн хэсгийг хамт бичилцэх болсондоо маш их баярлаж байна” гэжээ. Оригигийн мэргэжлийн карьер Бельгийн “Генк” клубээс эхэлсэн бөгөөд 2010 онд Францын “Лилл”- тэй нэгдэж байжээ. Тэрээр анхны гоолоо 2013 оны хоёрдугаар сард “Тройс” багийн хаалганд оруулснаас хойш “Лилл”-ийн төлөө таван тоглолтод гоолдоод байна. Мөн тэрээр саяхан болсон дэлхийн аваргад Бельгийн шигшээ багийн бүрэлдэхүүнд багтаж ОХУ- ын эсрэг тоглолтод гоолдсон юм. Үүнээс гадна “Ливерпуль”-чүүд Аргантин довтлогч, “Пари Сэн Жэрмэйн”-ы од Эзэкиэл Лавэззи-г авахаар хөөцөлдөж байгаа мэдээлэл байгаа юм. “Улаанууд” энэ наймааг шуурхай хийхээр төлөвлөж байгаа талаар Европын хэвлэлүүд бичиж эхэлжээ. Мөн Францын өөр нэгэн баг болох “Монако” клубээс Колумби довтлогч Радамэл Фалкаог авахаар “Ливерпуль”-ийнхэн хөөцөлдөх бололтой. Гэвч түүнийг “Реал Мадрид”, “Чэлси”, Манчэстэрийн хоёр баг багтаа нэгтгэх хүсэлтэй байгаа юм. Харин Монакогийн хувьд түүнийг зээлээр явуулах хүсэлтэй байгаа бөгөөд бүтэн улирлын хугацаанд 9.5 сая паундаар зээлээд дараа улиралд нь 35.5 сая паундаар зарах нөхцлийг санал болгож байгаа аж.

Э.Төгсжаргал
  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)