Залуу жүдочид Хонконгоос таван медальтай ирлээ

Олон улсын Жүдо бөхийн кальендарчилсан төлөвлөгөөний дагуу энэ сард Жүдо бөхийн Залуучуудын Олон улсын тэмцээнийг Хонконгод зохион байгуулжээ. Манай улсаас энэ тэмцээнд залуу тамирчид амжилттай оролцсон байна.

Нийт долоон орны 200 гаруй тамирчин оролцсоноос 50 кг-ын жинд хүч үзсэн  Өвөрхангай аймгийн бөх  Э.Сумъяабазар  алтан медаль хүртэж, өндөр амжилт гаргажээ. Түүнээс гадна мөн аймгийн харьяат Н.Амгаланпүрэв 55 кг-д, Б.Адъяасүрэн 48 кг-д барилдаж,   мөнгөн медаль хүртсэн байна.

Түүнээс гадна  Хүч нийгэмлэг төвийн бөх  Г.Баттулга 60 кг-д, Б.Сумъяабазар 66 кг-д хүч үзэж,  хүрэл медаль хүртжээ. Энэ тэмцээнд манай улсаас  Олон Улсын Шүүгч Ш.Баясгалан, Тод-Сүх клубын дасгалжуулагч: З.Сүхчулуун нар шүүгчээр ажиллаад ирсэн байна.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)