“Арвайн үндэс” ХХК ариун үйлсийг дэмжлээ

-Монгол Улсын Хүнсний Манлай Үйлдвэр “Арвайн үндэс” компанийн ажилчид нийгмийн хариуцлагны хүрээнд цусны эмгэг, хавдрын эмнэлэгт хэвтэж буй хүүхдүүдийн эмчилгээнд зориулж хамт олноороо донорын эгнээнд нэгдлээ-


ДЭМБ-ын судалгаагаар тухайн улс орны 3 хувь байнга цусаа бэлэглэдэг байхад  улс үндэстнийхээ цусны хэрэглээг хангана гэж үздэг байна. Манай улсад энэхүү үзүүлэлт 0,8 хувьтай байгаа бөгөөд 1,5 хувьд хүргэх зорилт тавин “Цус сэлбэлт судлалын үндэсний төв”-ийнхөн олон талт ажлуудыг  хийж байна. Хэн нэгэнд амьдрал бэлэглэж буй ариун үйлсэд сайн санаат олон хүмүүс хамрагдан, цусаа бэлэглэж ирсэн төдийгүй Монгол улсын Ерөнхийлөгч ч энэхүү үйлсэд нэгдэн, байнгын донор болж, бусдад амьдрал бэлэглэхийг уриалсан билээ.

Цусны доноруудын цөм болсон оюутан залуусын  болон  амралт эхэлсэн зуны цагт цус цусан бүтээгдэхүүний нөөц хомосдолтой байдаг байна. Энэ онцлогтой үед хэн нэгэнд халуун цусаа бэлэглэж, амьдрал бэлэглэх ариун үйлсэд Хүнсний манлай үйлдвэр “Арвайн-Үндэс” ХХК-ийн 200 гаруй ажилтан нэгдэж, “Бидний тус” сайн дурын аян өрнүүлэн,  цусаа бэлэглэлээ. Энэхүү цус нь Эх, хүүхдийн эрүүл мэндийн төвийн Цусны эмгэг, хавдарын эмнэлэгт хэвтэж буй хүүхдүүдийн эмчилгээ, цус сэлбэлтэнд зориулагдах юм.

“Арвайн-Үндэс” ХХК нь 2009 оноос эхлэн шингэн хүнсний зах зээлд үйл ажиллагаа явуулж, импортыг орлох бүтээгдэхүүн үйлдвэрлэн,  Монголын шингэн хүнсний үйлдвэрийн хөгжлийг тодорхойлж байгаа томоохон  үйлдвэр юм. Нийгмийн хариуцлагаа хэрэгжүүлэгч, шилдэг баг болохоо харуулсаар байгаа тус компанийхан байнгын донор болж,  улирал тутамд цусаа бэлэглэж байх шийдвэр гаргасан төдийгүй бусдад амьдрал бэлэглэх ариун үйлсэд хүн бүрийг нэгдэхийг уриалж байна.

Нэг хүний бэлэглэсэн  цус 3 хүний амь, тэдний гэр бүлд аз жаргал, инээд хөөр бэлэглэнэ.












 
  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)