Дэлхийн хамгийн үнэтэй шаазан аягыг танилцуулжээ

Дэлхийн хамгийн үнэтэй шаазан аягыг Хятадын тэрбумтан 51 настай Лю Ицянь 36 сая ам.доллараар худалдан авчээ.
Энэхүү аягыг 600 жилийн өмнө дээд зэргийн шаазангаар урласан бөгөөд Мин улсын хаан Чэн-Хуа эдэлж байжээ. Тэрбумтан Лю Ицянь нь Шанхай хотод “Лун” буюу “Луу” хэмээх эртний эдлэлийн цуглуулга бүхий музейтай ажээ. Тэрбээр үнэтэй аягыг ахуйн хэрэглээндээ ашиглахгүйгээр музейн үзмэр болгон хадгалжээ.
Тахиа шувууны дүрслэл бүхий аягыг хятадууд өнөр өтгөн, аз жаргалтай гэр бүлийн бэлгэдэл хэмээн үздэг ба аяганы дууриамлыг гурван ам.доллараар худалдаалдаг гэнэ.

 Х.ЗАЯА
  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)