Украины зүүн нутагт 360 гаруй цэрэг амь үрэгджээ

Украины Засгийн газрын зүүн өмнөд нутагт явуулж буй байлдааны ажиллагаанд нийтдээ 363 цэрэг амь үрэгдэж, 1434 цэрэг шархаджээ. Тэгвэл Киев болон Москваг дэмжигч цэргүүдийн хоорондох тулалдааны улмаас Украинд нийтдээ 1129 энгийн иргэн амь үрэгдэж 3442 хүн шархадсаныг НҮБ-аас тогтоосон юм.

Дөрөвдүгээр сарын дунд үеэс хойш үргэлжилж буй энэхүү мөргөлдөөнд Москваг Украины зүүн өмнө зүгийн салан тусгаарлагчдад зэвсэг нийлүүлж, зэвсэгт тэмцлийг гааруулж байна гэж Киевийн эрх баригчид шүүмжилдэг юм.

Э.Төгсжаргал
  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)