Франц Ливиэс гаднын байнгын оршин суугчдыг нүүлгэлээ

Францын Засгийн газар Ливид амьдардаг Франц, Их Британийн байнгын оршин суугчдыг нүүлгэн шилжүүлсэн байна. Ливийн Засгийн газрын хүчин болон босогчдын хоорондох тулааны улмаас Францын Засгийн газар ийм арга хэмжээ авснаа мэдэгдсэн бөгөөд Ливиэс нүүлгэн шилжүүлсэн 40 франц үндэстний дотор Элчин сайд байжээ. Францын албаныхан тэднийг Британийн долоон иргэний хамт хөлөг онгоцоор зөөсөн байна. Францын Гадаад харилцааны яамны веб сайтад мэдээлснээр, Ливийн нийслэл Триполи хот дахь Францын Элчин сайдын яам түр хугацаанд хаалгаа барьжээ. Ливид 2011 оны бослогоос хойш тогтворгүй байдал бий болсон бөгөөд Ливи дэх Франц, Их Британийн иргэдийг Францын армийнхан нүүлгэн шилжүүлж Францын өмнө зүгийн Тоулон боомт хотод байлдааны хөлөг онгоцоор авчирчээ. Үүнээс өмнө АНУ Триполи дахь Элчин сайдын яамаа болзошгүй эрсдлийн улмаас хааж, Их Британи, Франц, Германы иргэдийг Ливийг нэн даруй орхин гарахыг зөвлөсөн юм. Харин НҮБ энэ долоо хоногт алба хаагчдаа татахаар төлөвлөжээ. Тэгвэл үүнтэй зэрэгцэн Бразилийн Засгийн газар Ливиэс Элчин сайдын яамаа нүүлгэн шилжүүлэхээр төлөвлөжээ. Бразиль улс Триполи дахь дипломат ажилтнуудаа Тунис рүү шилжүүлж, тэнд түр хугацаанд байршуулахаар шийдсэн байна.

Э.Төгс
  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)