Хятадад нүүрсний 800 жижиг уурхайг хаана

Хятадад нүүрсний уурхай, тэр дундаа жижиг уурхайнуудад осол гарах нь элбэгшчээ. Тиймээс тус улсын эрх баригчид өнгөрсөн онд нүүрсний 700 гаруй жижиг уурхайг хаасан юм. Харин энэ онд 800 жижиг уурхайг хаахаар төлөвлөжээ. БНХАУ-ын Нүүрсний уурхайн аюулгүй байдлын хяналтын газрын орлогч дарга Сун Юань Мин сонинд өгсөн ярилцлагадаа “Бид есөн тонноос бага нүүрс олборлох хүчин чадалтай, үйлдвэрийн аюулгүй ажиллагааг хангаагүй, шатамхай хий дэлбэрэх аюултай, урьд нь осол гарч гурваас дээш хүний амь нас хохирч байсан, нүүрсний жижиг уурхайнуудыг хааж байгаа” гэж дурдсан байна. Ямартай ч, албаныхан нүүрсний жижиг уурхайнуудыг хааснаар ослыг бууруулж чадна гэж үзэж байна. Хятадад нүүрсний уурхайн ослын улмаас жил бүр 1000 гаруй уурхайчин амиа алддагийг 2011 онд олон улсын байгууллагууд гаргасан юм. Томоохон хэмжээний уурхай гэхээс илүү жижиг уурхайнуудад осол гарах нь элбэг байдаг байна.

Э.Төгс
  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)