Үс арчлах энгийн аргууд
- 2014-12-21
- Эрүүл мэнд
- 0
Тослог үс нь бүрзгэр өнгөтэй, угаасны дараа маргааш өдрөөс нь эхлээд хиртсэн бохир юм шиг тослогтон бөөгнөрч эхэлдэг. Энэ нь таны хуйхан дахь өөх тосны булчирхайн идэвхжлээс хамаарч тийнхүү харагддаг.
Хуурай үс нь ямар ч өнгөгүй гялалзалт байхгүй. Ийм үс нь амархан хугарч, орооцолдож, үзүүр нь салаалж эхэлдэг. Үүнийг та хуйхан дахь өөх тосны булчирхайн идэвхжил буурсан гэж хэлэх гэж байна уу? Үгүй ээ. Энэ нь таны үсний буруу арчилгаатай шууд холбоотой.
Үсээ зөв арчлах нь үсээ угааж цэвэрлэхээс эхэлнэ. Зарим хүн үсээ өдөрт хоёр удаа шампуундaж угаадгийг мэднэ. Иймд та үсээ эрүүл сайхан гэмтээхгүй байлгахын тулд ямар бүтээгдэхүүн сонгохоос эхлээд цагаа олсон зөв арчилгааг сурах шаардлагатай. Үүнд эрүүл хоол хүнсний дэлгүүрүүдээс химийн бодис агуулаагүй (sodium laureth sulfate SLS), үнэртэн ороогүй (PH Balanced) бага зэргийн хүчиллэг, байгалийн гаралтай шампунийг сонгоорой.
Хүмүүсийн дунд шампунь маань хэдий чинээ хөөс гаргана төдий чинээ сайн гэж ойлгодог нь тун харамсалтай. Тэр нь өнөө л SLS-тэй их хөөсөрдөг хямд шампунуид гэдгийг та аяндаа ойлгоно. Иймд та үнэхээр үсээ угаах шаардлагагүй бол (хуйх тань тос даагаагүй, толгой чинь хөлрөөгүй, тоостой орчинд ажлаагүй бол) зөвхөн ангижруулагчаар үсээ зайлаад усанд ороход болохгүй юм гэж хэзээ ч байхгүй. Та туршаад үз.
PH гэж аливаа шингэн юмны хүчил, шүлтлэг чанарыг тодорхойлдог үзүүлэлт. Үүнд 1-14 хэмжээтэй PH 1-6 бол хүчиллэг, PH 8-14 бол шүлтлэг, PH 7 бол саармаг гэж үздэг. Ихэнх шампуни PH 5-7 хооронд байх нь тохиромжтой. Хүний арьс, хуйхны PH нь 4.5 – 5.5 байдаг. Энэ нь бага зэргийн хүчиллэг гэсэн үг. Энэ орчинд бактери үржиж чаддаггүй. Хэрэв та хүчиллэг, химийн бодис ихтэй шампунийг өдөр бүр хэрэглэсэн тохиолдолд хуйх хуурайшиж, гэмтэх, яваандаа тослог болж ирдэг. Хэрэв таньд боломж байвал шампүүнаа тэст хийж байгаад дараа нь томоор нь худалдаж аваарай. Үргэлж өөрийнхөө үсний төрөлд тохирсон шампунийг хэрэглэхийг хичээгээрэй.
Шампунийг үсээ сайн норгоод гарын алган дундаа бага зэргийг аваад гарын хурууныхаа өндгөөр хуйхандаа 3 минут орчим массаж хийж байгаад усаар сайтар зайлна. Дараа нь үснийхээ усыг алчуураар дарж аваад, ангижруулагчийг 3-5 минут байлгаж байгаад усаар зайлаарай. Нойтон үсийг самнах гээд яарсаны хэрэггүй, дараа нь та үсээ алчуураар боож чийгийг нь хуйхандаа шингээж хатаана. Шаардлагатай гэж үзвэл дараа нь хэлбэр оруулагч, хөөс, лаак, эмийн бэлдмэл зэргийг бага зэргийн чийгтэй байхад нь түрхэж хэрэглэнэ.
Хуйханд массаж хийх нь цусны эргэлтийг сайжруулахаас гадна тэжээлийн бодис хүчилтөрөгчийг нэмэгдүүлж хуйхыг хэт тослог болохоос хамгаалж улмаар хаг үүсхээс урьдчилан сэргийлнэ.
Усанд орж байгаа усны температур бас их нөлөөтэй. Хэрэв та хуурай эмзэг арьстай бол халуувтар усанд орж болохгүй. Зарим хүн хав халуун усанд ороход сайхан амарлаа гэж ярьдаг, хэдийгээр тэр үнэнч, та арьс үсээ улам хатааж л байна гэж бод. Сүүлийн хэдэн минутанд хүйтэн усаар булхаад (бага багаар бүлээвтэр усанд орхыг хичээгээрээ) гарах нь зүйтэй. Мөн хуйх, үсний тослог нь их байх тусам усны температурыг багасгаж (tea tree oil) бүхий шампунийг дээрхийн адил массаж хийж угаах нь илүү үр дүнтэй.
Сэтгэгдэл (3)
(46.161.9.20)
wh0cd375610 cheap neurontin levaquin pill where can i buy albuterol tretinoin cream where to buy metformin
(46.161.9.20)
wh0cd3085410 generic furosemide avana clindamycin ampicillin 500 cheap doxycycline atenolol revia effexor
DxZbdKodpD (46.161.9.31)
vMjac1 vwfiryeavynq, [url=http://xnzhmxaqeiyh.com/]xnzhmxaqeiyh[/url], [link=http://rglprdzuvoje.com/]rglprdzuvoje[/link], http://ysfmplgoxkrk.com/