Сагсчид алтан медаль хүртжээ

Дэлхийн спорт хувцасны алдарт брэнд NIKE-аас жил бүр АНУ-ын Лос Анжелос хотноо зохион байгуулдаг “NIKE 3 on 3” тэмцээн “Лэйкэрс” багийн алдарт “Стэйплс” төвийн гаднах талбайд өнгөрсөн амралтын өдрүүдэд болжээ.

Тэмцээнд оролцсон манай улсын баг тамирчид 32 багтай хэсэгт өрсөлдөн алтан медаль хүртсэн байна. Сагсан бөмбөгийн эх орон АНУ-ын 1200 багийн 4500 орчим тамирчин оролцож 25000 үзэгчийг хамардаг энэхүү тэмцээний мэргэжлийн, хоёрдугаар зэрэглэлд манай тамирчид ийнхүү амжилттай өрсөлд жээ.

 Сонирхуулахад, гурвын эсрэг гурав төрлийг түлхүү хөгжүүлэхээр Монголын “Гурвын эсрэг гурав” сагсан бөмбөгийн холбоог байгуулсан ба Бразиль улсад болох дэлхийн оюутны аварга шалгаруулах тэмцээнд оюутан тамирчдаа оролцуулахаар болсон байна. Мөн өсвөрийн баг тамирчдыг ирэх сард БНХАУ- ын Хөх хотноо зохион байгуулах Монгол туургатны наадамд бэлтгэн оролцуулахаар зэхэж эхэлжээ.

Б.НОМУУН
  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)