Эрүүл мэндийн дэд сайд Ж.Амарсанаа сахарын эсрэг дайн зарлажээ

 -Та эмч нарыг орон нутагт ажлуулсан гэж байсан. Орон нутгийн иргэдийн өвчлөл ямар байна вэ. Ямар өвчлөл зонхилж байсан бол?

-Би саяхан орон нутагт ажлаад ирлээ. Мөн орон нутагт ажлаад ирсэн эмч нартай уулзахад зүрх судасны өвчлөл хамгийн их байна гэсэн. Үнэхээр тулгамдаж буй өвчлөлийн нэг гэдгийг өөрөө явахдаа ч мэдэрсэн. Зүрх судасны өвчлөл дундаа даралт ихсэх, зүрхний цусан хангамжийн дутагдалд орох, цус харвах, цус харвасны дараах эмгэгүүд зонхилж байна. Түүнчлэн хоол боловсруулах эрхтэний буюу цөс, ходоод, нойр булчирхайн өвчлөл дээгүүр байна. Мөн нялхасын өвчлөл ч гэсэн хүрээгээ тэлсэн байгаа нь анзаарагдсан. Энэ дундаа шүдний асуудал дээр ноцтой дүр зураг ажиглагдаж байгаа юм. Монголчуудын амьдарч ирсэн амьдралын хэв маяг өөрчлөгдөж ирсэнтэй холбоотойгоор шүд цоорох өвчин ялангуяа хүүхдүүдийн дунд газар авсан байна. Хүүхдийн шүдний өвчлөлөөс гадна ирээдүйд 20-40 жилийн дараа Монгол Улсад хэт чихэрлэг хоол хүнс хэрэглэсний дараагийн үр дагавар гарах хандлага байгаа нь сэтгэл эмзэглүүлж байгаа. Үүнээс урьдчилан сэргийлэх дорвитой томоохон арга хэмжээг авахгүй бол нийгмээрээ чихрийн шижин өвчин, таргалалт, бодисын солилцооны өвчтэй болох нь ээ.

-Одоо тэгээд яах ёстой юм бэ?

-Одоо чихэрлэг ундаа, сахар ихээр агуулсан хүнсний бүтээгдэхүүн үйлдвэрлэж байгаа үйлдвэрлэгч нартаа ойрын хугацаанд буюу ирэх оноос та бүхэн бүтээгдэхүүн дэх сахарын агууламжийг эргэн харж багасгаачээ гэж уриалмаар байгаа юм. Үндэсний үйлдвэрлэгчид маань Монголын ирээдүй болсон балчир үрсээ эрүүл өсөн торниулахын тулд нийгмийн хариуцлагаа ухамсарлан сахарын агууламжаа бууруулаад эхэлбэл 20-30 жилийн дараах эрүүл Монгол хүнийг өсгөхөд үнэтэй хувь нэмэр оруулах юм. Энэ бол хойч үедээ хийх томоохон буян гэдгийг бодох ёстой. Бидэнд сургамж болох томоохон гашуун түүхүүд бидний өмнө бэлхнээ байсаар байна. БНХАУ тэрбум 700 сая хүн амтай боловч чихрийн шижин өвчтэй 100 сая иргэн байна гэсэн судалгаа бий. Сахарын өмнөх үед ирчихсэн 150 сая хүн тэнд шаналж байна. Энэтхэг улсад гэхэд чихрийн шижин өвчтэй 80 сая хүн байгаа гэсэн судалгаа гарсан. Ноцтой байгаа биз? Би дэлхийн эрүүл мэндийн байгууллагын баталгаатай тоон мэдээлэл дээр үндэслэж яриад байгаа юм. Монгол Улс эдгээр орнуудын араас ороход ойрхон байгаа юм. Сүүлийн арван жилд сахарын өвчин .. нэмэгдсэн байна. Чихэрлэг, газтай хүнсний бүтээгдэхүүн үйлдвэрлэгч нар маань яамны сайдын үг гэдгээр хүлээж авах бус хэдэн жилийн дараах өөрсдийн үр хүүхдийн ирээдүй гэдэг талаас нь хүлээж аваасай. Төрүүлсэн эцэг, эх үр хүүхдийнхээ төлөө юу хийж болох вэ гэдэг өнцгөөс харж бүтээгдэхүүнийхээ чихэрлэгийг багасгахыг чин сэтгэлээсээ хүсч байгаа юм. Түүнээс биш Монголын төр үйлдвэрлэгчдээ дарамталж байна гэж битгий хараасай. Бүтээгдэхүүн дэх сахарын хэмжээг багасгана гэдэг бол тийм хэцүү биш биз дээ. Түүнээс гадна ард иргэд маань өөрөсдөөч чихэрлэг хүнс бага хэрэглэхийг уриалж байна.

-Уриалгаа тэгээд хүнсний үйлдвэрлэгчдэдээ хүргэв үү. Юу гэж байх юм?

-Уулзалт зохион байгуулах гэсэн боловч ирцээс болоод цуцалсан. Учир нь үйлдвэрлэгчид маань хүнсний бүтээгдэхүүнийхээ чихэрлэгийг багасгахаар шууд борлуулалтад нь нөлөөлнө гэж болгоомжлоод байх шиг байна. Би харин эсэргээр бодож байгаа. Манай иргэдийн эрүүл мэндийн боловсрол ер нь их сайжирсан шүү дээ. Иргэд маань чихэрлэг багатай бараа бүтээгдэхүүн илүү их соирхож байгаа. Тиймээс түрүүлж сахарын агууламжаа бууруулсан компанийн бүтээгдэхүүн харин ч илүү борлогдоно. Ер нь эрүүл хүнсийг дэмжигч байгууллагыг төр нь тал бүрээр дэмжих нь зүйтэй. Миний хувьд уриалгаа гаргаад шуудангаар уриалгаа явуулчихсан. Одоо л бид эрүүл мэндийнхээ төлөө зоригтой алхам хийхгүй бол оройтох гээд байна. Энэ бүгдийг зөв өнцгөөс нь харах байх гэдэгт итгэж байгаа.

-Зүрх судасны өвчлөл их байгаа нь юутай холбоотой юм бол?


-Манайхан гурван цагаан хор гэдгийг сайн мэднэ. Тэгсэн хирнээ амьдрал дээрээ хэрэглээд байгаа. Давс, өөх тосны хэрэглээ өнөөдөр асар их байна. Монголчууд мах, өөх, гурилаар л үндсэндээ хоолоо хийж иддэг. Үүнийгээ жигнээд бууз болгодог. Шарахаараа хуушуур, чанахаараа гурилтай шөл, махтай холиод хуурахаараа цуйван болгоод идчихдэг. Зүрх судасны өвчлөл өөх тостой л холбоотой. Би хүний бие дэх судсыг сантехникийн хоолойтой харьцуулж хэлмээр байна. Хүмүүс 00-ын суултуур, сангийн хоолой руугаа тос битгий хийгээрэй бөглөрнө гэдэг. Тэгж ярьдаг хирнээ өөрсдийнхөө биерүү тосыг хайр найргүй цутгаж байдаг. Ингэснээр судасны хана зузаарсаар эцсийн бүлэгтээ зүрхний шигдээс болоод үхэхийн даваан дээр л үүнийг ойлгодог. Даанч энэ үед бүх зүйл нэгэнт оройтсон байдаг. Монгол оронд цусны даралт ихсэх өвчин залуужаад байгаа нь үүнтэй л холбоотой. Багаасаа өөх, тосыг бага хэрэглээд сурчихвал урт наслах боломжтой юм. Энэ нь хүмүүсийн мэдлэгтэй холбоотой байна уу, эсвэл мэдсээр байж хэрэглээд байна уу гэдгийг ялгах хэрэгтэй. Сахарын уриалга гараад биелэлээ олоод ирэхээр өөх тосны эсрэг уриалга гаргах бодолтой байгаа. Нийтийн хоолны газруудад ороход л хоолны дээр их хэмжээний тос хөвж байдаг. Би хувьдаа тосыг нь ялгаж байгаад хоолыг иддэг. Тосыг нь ялгахгүй идэж байгаа маш олон хүн байгаа шүү дээ. Нийтийн хоолны газрууд үүн дээрээ анхаарах шаардлага байна. Анхнаасаа л хоолондоо өөх тосыг бага хийчихвэл болчихно. Өөх тостой л бол нүнжигтэй сайн хоол гэсэн ахар болдлоосоо салах хэрэгтэй болчихсоныг бидний эрүүл мэнд хэлээд байна.

Ундаа, шүүс үйлдвэрлэгч компаниуд:


 1. АПУ ХХК-ий гүйцэтгэх Захирал, Ц.Эрдэнэбилэг

2. MCS Coca Cola ХХК-ий гүйцэтгэх Захирал, Л.Мягмаржав

3. Витафит группийн гүйцэтгэх Захирал С.Болорсайхан

4. Teso корпорацийн дэд Захирал, С,Буянтогтох

5. Жагар интерншл ХХК-ий Захирал Ж.Эрдэнэцогт

6. МонФреш групийн Ерөнхийлөгч, Т.Насанхүү

7. Витсамо фрут жүүс ХХК-ий Захирал Ц.Отгонхуяг


Нарийн боов, бялуу үйлдвэрлэгч компаниуд:


 1. “Өгөөж-чихэр боов” ХХК, С.Түмэнгэрэл

2. “Талх чихэр” ХХК, Х.Баттуул

3. “Жүр үр” ХХК, Б.Мөнхзул

4. “Бамбууш” ХХК, Ч.Оюунцэнд

5. “Баялаг үр” ХХК, Ё.Дэмбэрэлмаа

6. “Хулхан” ХХК, Н.Санж

7. “Монбейкери” ХХК, Д.Ариунбат

8. “Эх мандал” ХХК, В.Амаржаргал

9. “СНН” ХХК, Б.Цэрэн

10. “Черрибери” ХХК, Б.Бумандулам

11. “Ти Жи Эй Би” ХХК, Д.Баттуул

12. “Өнхрүүш бейкери” ХХК, Г.Цэенмаа

13. “МЖЦС” ХХК, Ц.Содномпил

14. “Дээжис фүүд” ХХК, О.Олзбаатар

15. “Сэрж интернэшнл” ХХК, Н.Баярцэцэг

16. “Стимо” ХХК, Н.Базаррагчаа

17. “Суман гүн” ХХК, Н.Дашхүү

18. “Батбайгаль” ХХК, Байгальмаа

19. “Сибирь хлеб” ХХК, Н.Отгонжаргал

20. “Монбатжил” ХХК, С.Тунгалагсайхан

21. “Наран Тист” ХХК, Т.Сувдаа

22. “АМДЕ” ХХК, Г.Дэлгэрмаа

23. “Крош” ХХК, Ш.Отгонбаяр

24. “Монкек” ХХК, Х.Баярхүү

25. “Мөнх ундармал” ХХК, Р.Сугарсүрэн

26. “Тэнгэрийн хишиг” ХХК, У.Орхон

27. “Атар хишиг” ХХК, Ш.Хишигсүрэн

28. “Монбагет” ХХК, Т.Алтанхуяг

29. “Кокодесерт” ХХК, Ш.Алтантуул

Мөн уриалгыг бүх дэлгүүр, супермаркет-д хүргүүлэх зорилготой ажиллаж байна.




  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (28)

  • vbn (27.123.214.109)

    2014-08-20

    Bitgii ataarhatsgaa. Yum hiih gsn negniigee bitgii iluu harj sheesee goojuulj bai. Ta nariin ayagatai hoolnii uuh tos sahariig bagasgalaa geed ta nart l heregtei. Zaluuchuud ni etseg ehdee, hugshuul ni ur huuheddee gants jil ch bolov haragdahiig bodotsgoo.

  • зочин (202.21.113.141)

    2014-08-18

    энэ юу ярьж байгаагаа ч мэдэхгүй маанаг гар байна лээ. ийм хөгийн бацаануудаар хууль зүй эрүүл мэнд гээд монгол хүний амьд явах эрхийг хангаж байдаг яамыг ахриуцуулаад байх даа яахав дээ. эмчээ хий хөдөө суманд очиж амьдрал суд*****

  • LAM (104.32.163.40)

    2014-08-18

    sahil hurtsen LAM guai chutgurteiguu l temtsdee. Uliigee hiij emch gej hudlaa shaagaad baigaan

  • Зулаа (180.235.184.139)

    2014-08-18

    Энэ залууд битгий итгээрэйв Би саяхан хүртэлд эхүүл мэндэд дандаа л муу удирдлага байсаар өнөөдөр дампуурсан. харин энэ овоо юм байх гэж бодосон бүгд шоу юм байна. Элэгний вирусны эмийн талаар өөрөө хийж байгаа их зүйл санаачилж байгаа гээд байсан чинь Наранбаатар гэж залуу өөрийн дүүгийн хамт (Америкт сурдаг эрдэмтэд) клиник туршилт хийхээр төсөл хэрэгжүүлж байгаа ажлыг өөрөө хийж байгаа гээд дээр нь хийж буй ажил эмийн үнийг ч бүрэн сайн ойлгочихоод ярихгүй. Чи тэнэгтэхээ боль бусдын хияж буй ажилд тус болдоггүй юмаа гэхэд битгий гай болоод бай.

  • deegii (202.131.244.10)

    2014-08-18

    demjij bna saihan sanal hurdan hugatsaand heregjeesei huseh bna amjilt huse

  • feel (124.158.92.28)

    2014-08-18

    ded said mundag bna shvv

  • (103.26.193.6)

    2014-08-17

    shan sanaa bna iim ajil hiigdeh bolson huvi hun hedii hicheesen ch gaduur hoolnii gazruud tos uuhtei hool hiigeed bval nemergui e

  • tenegjid (202.21.106.167)

    2014-08-17

    112.72.13.81 103.26.193.12) geh ip tei humuus netiin hesegjid hiih ajilgui humuus l ingdg bh daa haa saigui l ene ip nuud tenj bh ym

  • Khulan (182.160.40.10)

    2014-08-17

    Mundag zaluu shuu. Amjilt

  • (202.126.89.171)

    2014-08-17

    1.сахарын өвчтэй хүний хооллолтыг тодорхой нийтэлмээр байна 2. дүүргийн эмч нар тун хайнга ханддаг шүү 3. сүүлийн үед эм нь ч тасардаг боллоо 4. сорилын үнэ дэндүү үнэтэй зэрэг цаашид энэ хөтөлбөр үргэлжилбэл хэрэгтэй болов уу гээд горьдоод бичлээ.

  • Зочин (103.26.193.11)

    2014-08-17

    Сургууль,цэцэрлэгийн орчинд,дэлгүүрийн кассны лдэргэд,автобусны буудал гээд арай ОО-оос бусад газар чихэр их байна.Ундаануудтай бол ярих юм алга.Иймд орц найрлагад /стандартад/өөрчлөлт оруулж өгөх хэрэгтэй шүү.

  • (112.72.13.81)

    2014-08-17

    Иш чааваас дунжингарав хороололд хятад бага эмч хуухэн нохортойгоо монголчуудыг оочирлуулаад судас барьж 20,0 аар оншлоод 16 гаар нь эгнуулж суулгаад 1 цагийн дотор 25.0 мянгын дусал хийгээд мон их сайн ажиллаж баяжиж байнадаа баярлалаа монголыг аврагч бурхандаа гээд л моргох нь дохож байхад бухэл бутэт улсын яам хоорхии

  • mdm (27.123.214.110)

    2014-08-17

    Doorh nuhurt: chi colagaar geree duurgecheed, udurt hed heden hairtsag sahar ideed bj bolii shd hu. Chamaas busdiig ni l uhlees avarchii.

  • (112.72.13.131)

    2014-08-16

    mal novshoo mgl hun chin shaal oor

  • (202.21.106.106)

    2014-08-16

    Удвал авгайгаас хавьгүй дээр юм байна

  • zochin (112.72.13.251)

    2014-08-16

    Bayar hurgeye, ene zaluu ded saidad. . . Saidaasaa ch iluu heregtei umnuud gargaj taviad guigeed bga zaluu shuu. Amjilt husie. . .

  • baagii (182.160.33.48)

    2014-08-16

    mash zuv sanaa bainaa. bas davsiig adil bagasgah heregtei sh dee. undesnii uildverlegchid ni demjeesei

  • Amar (103.26.193.12)

    2014-08-16

    Манай оронд чихрийн шижин өвчтэй хүнд идэх зүйл олддоггүй шүү. Бүх хүнсэнд дээд зэргийн хэмжээгээр элсэн чихэр холисон байдаг. Дүүргийн эмнэлэгт энэ талын эм тариа маш ховор байдаг билээ Манай СХД эмнэлэгт ирдэг тариа нь олдоц муутай хэцүү л байдаг юм. Энэ санаачлагыг дэмжиж байна. Сонин дээрээ жаахан дууграад болчих воо Өвчтэй бидэнд инсулин болон эмийг хүрэлцэхүйц өгч туслаач

  • сан***** (182.160.39.252)

    2014-08-16

    маш зөв дэмжиж байна. Зарим *****, боорцог,тараг идэхийн аргагүй нялуун чихэртэй байдаг

  • ойдаа (202.179.7.6)

    2014-08-16

    сахарыг задалдаг инсулин нь ялгархаа байсан хөдөлгөөний дутагдалтай таргалаад байгаа нөхдүүдийг хүнсний хомсдолд оруулж хэдэн сар өлсгөлөн байдөлд оруулах хэрэгтэй

  • (182.160.4.230)

    2014-08-16

    demjij bn.ajil hereg bolgooroi.

  • bnm (27.123.214.113)

    2014-08-16

    Sain bna. Amjilt husye. Chi 7 uuliin tsaadahiig harj chadaj bna shuu!!!

  • зочин (202.21.113.141)

    2014-08-16

    хэрүүл мэндийн дэд саад. энийг халаад нөгөө тв ийн сэтгүүлчийг оронд нь тавина гэсэн яасан бэ

  • bolooshdee (202.55.191.130)

    2014-08-16

    tiishdee ayagui ikh sakhartai chikhertei baidgiin, sakhargui juus undaa tarag ***** uildverlevel goy oo

  • б (202.55.191.130)

    2014-08-16

    яг зөв баяр хүргэе

  • Tt (103.26.193.16)

    2014-08-16

    Mash zob

  • (182.160.43.219)

    2014-08-15

    их баяртай мэдээ байна. Сайдаа сахар хэмждэг аппаратыг үнэгүй болгож өгөөч

  • sanaa (202.70.42.50)

    2014-08-15

    баярлалаа дэд сайдаа амжилттай хэрэгжин гэдэгт найдаж байна