Бөхүүдийн чансааг шинэчилжээ

Олон улсын бөхийн төрлүүдийн нэгдсэн холбоо-FILA- гаас өнгөрсөн долдугаар сарын эрэгтэй, эмэгтэй бөхчүүдийн чансааг гаргажээ. Өнгөрсөн сард Азербайжаны нийслэл Бакуд болсон “Алтан Гран-при” олон улсын тэмцээн, Унгар улсын Печ хотод болсон оюутны дэлхийн аварга шалгаруулах тэмцээн, Мексик улсад болсон Пан Америкийн аварга шалгаруулах тэмцээний дүнг харгалзан чансааг гаргасан юм. Манай улсаас дэлхийн чансаанд эрэгтэй ес, эмэгтэй 11, нийт 20 тамирчин багтсан. Тодруулбал, эрэгтэй 57 кг-ын жинд Э.Бэхбаяр долоо, Д.Цогтбаатар ес, 61 кг-д Э.Ням-Очир 10, Т.Түвшинтулга 16, 65 кг-д Г.Мандахнаран 15, Б.Батмагнай 17, 70 кг-д Б.Батзориг 18, 74 кг-д П.Өнөрбат 14, 97 кг-д Д.Хүдэрбулга 10, эмэгтэй 48 кг-д Э.Нарангэрэл ес, 53 кг-д А.Батцэцэг 11, Э.Сумьяа 13, 55 кг-д П.Орхон ес, С.Бямбацэрэн 16, 58 кг-д Б.Шоовдор 19, 60 кг-д С.Цэрэнчимэд 10, Т.Мөнхтуяа 14, 63 кг-д С.Батцэцэг 18, Б.Одончимэг найм, 75 кг-д О.Бурмаа есдүгээр байрт бичигдсэн байна. Оюутны дэлхийн аварга Т.Түвшинтулга дэлхийн чансаанд анх удаа багтжээ.

Б.Сэлэнгэ
  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)