Хүүхдийн тухай бяцхан зөвлөмж

Хүүхдийг горшоконд суулгаж бие засуулах гэж хүчээр оролдох нь муу үр дагавартай. Хүчлэх тусам хүүхдэд эвгүй мэдрэмж, айдас түгшүүр төрж байдгийг эрдэмтэд судалж тогтоосон байдаг. Хүүхэд өөрөө аяндаа горшоконд бие засдаг болох хүртэл нь хүлээх нь зүйтэй. Хүүхэд 1-3 насны хооронд горшок хэрэглэж сурдаг. Судалгаанаас үзэхэд эмэгтэй хүүхэд эрэгтэй хүүхдээс арай эрт горшоконд бие засаж сурдаг байна.

Хүүхэд хуруугаа хөхөх нь ямар нэгэн гаж зуршил гэж хүмүүс боддог. Энэ нь гаж зуршил биш бөгөөд хүүхэд сониуч зангаасаа болж хуруугаа хөхдөг байна. өөрөө аяндаа энэ зуршлаа орхидог. Хэрэв хүүхэд 4-5 нас хүрсэн хирнээ хуруугаа хөхсөөр байвал үүнийг буруу зуршил гэж үзэж болно. Энэ тохиолдолд хүүхдийн хуруунд ямар нэгэн гашуун зүйл түрхэж жигшээх замаар гаж зуршлаас нь салгаж болно.

Хүүхэд хэлд орохдоо эцэг эхийнхээ хэн нэгнийхээ нэрийг хэлж хэлд ордог. Гэхдээ эхэлж “аав” эсвэл “ээж” гэдэг үгийг хэлж хэлд орж буй нь тухайн хүүхдээс огт шалтгаалдаггүй гэнэ. Судлаачдын үзэж буйгаар элэг бүтэн гэр бүлд төрсөн хүүхэд гол төлөв “ааваа” гэж хэлд ордог гэнэ. Харин эмэгтэйчүүд голдуу амьдардаг гэр бүлд төрж өссөн хүүхэд “ээж” эсвэл “эмээ” гэж хэлд ордог байна.
  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)