Ромын пап монголчуудыг тэнгэрээс адислалаа

Ромын пап Азийн орнуудад хийх анхны айлчлалаа БНСУ­аас эхэлсэн билээ. Тэрбээр энэхүү айлчлалынхаа хүрээнд манай улсад зочлоогүй ч монголчуудыг тэнгэрээс адислалаа.

Ватиканы тэргүүн монголын тэнгэрт нисэн өнгөрөх үедээ Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид цахилгаан утас илгээжээ. Пап лам захидалдаа “Би яг одоо Монгол Улсын дээгүүр нисч байна.

Таньд болон танай ард түмэнд илгээсэн чин сэтгэлийн мэндчилгээг минь хүлээн авна уу. Би Монгол Улсын хөгжил цэцэглэлт, монголчуудын эрүүл энхийн төлөө залбирах болно” хэмээжээ.

Х.Заяа
  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)