Непалд хөрсний нуралт үүсч 100 хүн амиа алдав

Непал улсад үерийн улмаас хөрсний нуралт үүсч 100 хүн амь насаа алдсан талаар тус улсын Дотоод хэргийн яамнаас мэдээлжээ. Байгалийн гамшгийн улмаас хэдэн мянган хүн орон гэргүй болжээ. Аврах ажиллагаанд 2000 гаруй хүн оролцож шаардлагатай газруудад дөрвөн нисдэг тэрэг ажиллаж байна.

Онцгой байдал зарласан газар цаг агаарын нөхцөл тааламжгүйн улмаас аврах ажиллагаанд хүндрэл учирч байгаа гэнэ. Гамшигт нэрвэгдсэн иргэдийг аюулгүй газар нүүлгэн шилжүүлэх ажиллагааг яаралтай авчээ. Мөн ундны усны бохирдлын улмаас халдварт өвчин тархаж болзошгүйг тус улсын Эрүүл мэндийн яамнаас мэдээлсэн байна.

Х.Заяа
  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)