Ангела Меркель: НАТО-гийн бааз, Брюсселийн мөнгийг хүлээх хэрэггүй

Германы канцлер Ангела Меркель Латви улсад албан айлчлал хийж байна. Энэхүү айлчлалын хүрээнд Латвийн тал дараах хоёр зүйлд найдвар тавьж байгаа аж.
Нэгдүгээрт, улс орны хүнсний бүтээгдэхүүний экспортод Оросын тавьсан хоригийн нөлөөний эсрэг Европын холбооноос санхүүгийн тусламж авах. Хоёрдугаарт, орон нутгийн улстөрчид ОХУ­ын зүгээс учруулж болзошгүй аюулын эсрэг Латви улсыг хамгаалах НАТО­гийн байнгын цэргийн бааз оруулах зэрэг асуудлаар Латвийн Батлан хамгаалахын сайд Раймонд Вейонис Герианы канцлерт албан захидал илгээж байжээ.
Харин Рига хотод болсон хурлын үеэр Ангела Меркель “Латви улсын нутаг дэвсгэр дээр НАТО­гийн цэргийн бааз байрлуулах төлөвлөгөө ойрын жилүүдэд байхгүй. Гэхдээ бид Хүнд нөхцөлд буй Латви улстай хамтын ажиллагаагаа бэхжүүлэх олон талт арга хэмжээ авах болно” хэмээн мэдэгджээ.

Х.Заяа
  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)