Ангела Меркель: НАТО-гийн бааз, Брюсселийн мөнгийг хүлээх хэрэггүй
- 2014-08-20
- Дэлхий
- 0
Германы канцлер Ангела Меркель Латви улсад
албан айлчлал хийж байна. Энэхүү айлчлалын
хүрээнд Латвийн тал дараах хоёр зүйлд найдвар
тавьж байгаа аж.
Нэгдүгээрт, улс орны хүнсний бүтээгдэхүүний экспортод Оросын тавьсан хоригийн нөлөөний эсрэг Европын холбооноос санхүүгийн тусламж авах. Хоёрдугаарт, орон нутгийн улстөрчид ОХУын зүгээс учруулж болзошгүй аюулын эсрэг Латви улсыг хамгаалах НАТОгийн байнгын цэргийн бааз оруулах зэрэг асуудлаар Латвийн Батлан хамгаалахын сайд Раймонд Вейонис Герианы канцлерт албан захидал илгээж байжээ.
Харин Рига хотод болсон хурлын үеэр Ангела Меркель “Латви улсын нутаг дэвсгэр дээр НАТОгийн цэргийн бааз байрлуулах төлөвлөгөө ойрын жилүүдэд байхгүй. Гэхдээ бид Хүнд нөхцөлд буй Латви улстай хамтын ажиллагаагаа бэхжүүлэх олон талт арга хэмжээ авах болно” хэмээн мэдэгджээ.

Х.Заяа
Сэтгэгдэл (0)