БНАУ-ын Засгийн газрын хөнгөлөлттэй зээлээр хэрэгжих төслийн гэрээнд гарын үсэг зурлаа

Бүгд Найрамдах Австри Улсын Засгийн газрын хөнгөлөлттэй зээлээр хэрэгжих төслийн гэрээнд Эрүүл мэдийн яамны Төрийн нарийн бичгийн дарга А.Эрдэнэтуяа, төслийг хэрэгжүүлэх төв эмнэлгүүд болон гүйцэтгэгч компаний удирдлагууд өнөөдөр/2014.08.20/ гарын үсэг зурж, баталгаажууллаа.

Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Австри Улс (БНАУ)-ын Засгийн газартай хамтын ажиллагаагаа өргөжүүлж, тодорхой төсөл, хөтөлбөр, арга хэмжээнүүдийг Австрийн Засгийн газрын хөнгөлөлттэй зээлээр санхүүжүүлж, хэрэгжүүлэх чиглэлээр ажиллахаар тохиролцсон. Үүний дагуу хоёр орны Засгийн газар хоорондын Санхүүгийн хамтын ажиллагааны хэлэлцээрийг 2011 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр байгуулж, 2012 оны 5-р сарын 18-ны өдөр УИХ-ын нэгдсэн чуулганаар соёрхон батлагдсан.

alt

  “Хавдар судлалын үндэсний төв”-д 7 сая Еврогийн төсөл хэрэгжинэ 

alt

БНАУ-ын Засгийн газрын хөнгөлөлттэй зээлээр хэрэгжих төслийн гэрээнд гарын үсэг зурлаа 

alt 

Гурван төв эмнэлэгт 7 сая Еврогийн төсөл хэрэгжинэ   

Энэхүү Санхүүгийн хамтын ажиллагааны хүрээнд Эрүүл мэндийн яамнаас “Хавдар судлалын үндэсний төв”, “Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төв”, “Улсын нэгдүгээр төв эмнэлэг”-т нийт 21 сая Евро буюу эмнэлэг тус бүр 7 сая Еврогийн төсөл хэрэгжүүлэхээр өнөөдөр 3 тал гарын үсэг зурлаа.

Төслийг Австри улсын “Вамед инжинеринг” компани гүйцэтгэх бөгөөд төслийн хүрээнд “Хавдар судлалын үндэсний төв”, “Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төв”, “Улсын нэгдүгээр төв эмнэлэг”-үүдийг орчин үеийн оношлогоо, эмчилгээний тоног төхөөрөмжөөр хангах, эмнэлгийн мэргэжилтнүүдийг гадаад, дотоодын эмнэлзүйн сургалтад хамруулж боловсон хүчний чадавхийг дээшлүүлэх арга хэмжээг авна.

alt

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)