Исламистууд АНУ-ын сурвалжлагчийг цаазалжээ

“Исламын улс” бүлэглэлийн босогчид нэгэн америк эрийг цаазалж буй бичлэгээ интернетэд байршуулжээ. Энэхүү хохирогчийг “Босогчдод барьцаалагдсан сур­ валжлагч Жеймс Фоули мөн” хэмээн АНУ­ын Засгийн газраас мэдээлсэн байна.

Исламын хэт даврагсад Нэгдсэн улсын цэрэг хүч Ирак дахь “Исламын улс” бүлэглэлд агаарын дайралт хийсний хариуд сурвалжлагчийг цаазалснаа хүлээн зөвшөөрчээ.

 Харин Цагаан орд­ ны хэвлэлийн төлөөлөгч “АНУ­ ын сэтгүүлчийг цаазлах болсон шалтгаан тодорхой бус” хэмээжээ. Телевизийн зураглаач, сурвалжлагч Жеймс Фоули 2012 онд Сирид үл мэдэгдэх зэвсэгт этгээдүүдэд барьцаалагдсан ажээ. Нүүрээ алчуураар халхалсан буутай эр хохирогчийн толгойг тасдаж буй уг бичлэгийг “Америкт илгээв” хэмээн хаягласан байна. Энэхүү бичлэгийг хийгч британи аялгаар “Та бүхэн Иракт хийсэн дайралтынхаа хариуг харцгаа” гэжээ.
  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)