Маргарет Тэтчерийн хөрөгтэй шуудангийн марк гарчээ

Их Британид өнгөт хөрөг зураг бүхий шуудангийн марк гүйлгээнд гарчээ. Энэхүү маркийг Их Британийн Ерөнхий сайд агсан Маргарет Тэтчерийн дурсгалыг хүндэтгэн Хатан хааны шуудангийн компаниас гаргасан байна.

Тус компаниас Их Британид Ерөнхий сайдын алба үүссэний 200 жилийн ойг тохиолдуулан найман цуврал марк үйлдвэрлэжээ. Уг цувралд хатагтай Тэтчерээс гадна Уинстон Черчилль, Гарольд Вильсон, Клемент Эттли, Уильям Глэдстоун, Уильям Питт младший, Роберт Пиль, Чарльз Грей нарын марк багтжээ.

Маргарет Тэтчер 1979 оны тавдугаар сараас 1990 оны арваннэгдүгээр сар хүртэл Их Британийн Ерөнхий сайдаар ажилласан байна.
  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)