Олон улсын оюутны спортын холбооны удирдах зөвлөл Монголд хуралдана

Дэлхийн спортын томоохон байгууллагын нэг болох Олон Улсын Оюутны Спортын Холбоо-ОУОСХ (FISU) нь энэ сарын  26-28-ны өдрүүдэд Монгол Улсад  анх удаа Удирдах зөвлөлийн хурлаа зохион байгуулах гэж  байна. Тус хуралд ОУОСХ-ны ерөнхийлөгч Францын иргэн К.Галльен, тэргүүн дэд Ерөнхийлөгч ОХУ-ын иргэн О.Матыцин, дэд Ерөнхийлөгч Шведийн С.Берг, Бразилийн Л.Кабрал, БНХАУ-ын Ш.Занг, Швейцарийн Л.Эдэр, Гүйцэтгэх хорооны гишүүдийн ахлагч, Их Британий иргэн А.Одел, Ерөнхий нарийн бичгийн дарга бөгөөд Гүйцэтгэх захирал, Бельгийн иргэн Э.Сайнтронд нар оролцох юм байна.

Швейцарийн Лозаннь, Бельгийн Брюссель хотноо төвтэй ОУОСХ нь 1949 онд байгуулагдсанаас хойш эгнээндээ дэлхийн 167 орныг нэгтгэжээ. Тус холбоо нь дэлхийн 200 орчим орны 12,500 гаруй  оюутан залуус оролцдог оюутны спортын өвөл зуны “Универсиад” наадмыг 1959 оноос 2 жилд 1 удаа зохион байгуулдаг төдийгүй 100 гаруй орны 6000 оюутан тамирчдыг хамруулдаг оюутны ДАШТэмцээнийг спортын 30 төрлөөр явуулдаг олон улсын спортын нөлөө бүхий  томоохон байгууллага юм.  ОУОСХолбоонд Монгол Улсын Оюутны Спортын Холбооны ерөнхийлөгч  Д.Баясгалан гишүүнээр ажилладаг бөгөөд 2003 оноос тус байгууллагын Гүйцэтгэх хорооны гишүүн, 2007 оноосхойш 8 дахь жилдээ ОУОСХ-ны Ерөнхий санхүүч бөгөөд Удирдах зөвлөлийн гишүүнээр ажиллаж байна. 

 

 

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)