Машиндаа хамгийн сайн GPS-тэй болмоор байна уу?

Ш.Чимэдлхам: Манай компани Монголд анхдагч GPS-тэй хөгжим нийлүүлсэн

 

 

"Хsound“ ХХК-ийн захирал Ш.Чимэдлхамтай ярилцлаа. “Xsound“ ХХК нь автомашины GPS болон хөгжмийн худалдаагаар Монголд анхдагч компани юм.

 

 

-Та компанийхаа талаар манай  уншигчдад маань танилцуулаач. Олон уншигч маань танай хэрэглэгч байх?

-Манай компани 2004 оноос үйл ажиллагаагаа явуулж, автомашины хөгжим, авто цахилгаан хэрэгслийн бүх төрлийн худалдаа үйлчилгээг хэрэглэгчдэд хүргэн, ажиллаж байна. Жолооч, үйлчлүүлэгчдийн ая тухтай зорчиход зориулж DVD, VCD, CD, MP3, UBS, SD карт уншдаг хөгжим, өсгөгч, woofer, толь тааз дээрх монитор, авто доихолол, мэдрэгч, ухрахын камер зэрэг дурьдвал нэлээн олон төрлийн бүтээгдэхүүнийг нийлүүлж ирлээ. Бас цагдаа, тусгай хамгаалалтын машинуудад зориулагдсан маяак гэрлэн дохиолол, чанга яригч зэргийг 10-аад жил нийлүүлж байна. Манайх 11-р хороололд байрших “Авто плаза”-гийн 2 давхрын 14б лангуунд  бүтээгдэхүүнээ түгээдэг.  

 

-Танай компанид борлуулж байгаа GPS-тэй хөгжимний талаар хүмүүс илүү сонирхдог байх?

-Хүн бүр эх орноороо аялан, түүхийн дурсгалт болон сайхан байгальтай газраар аялах сонирхолтой байдаг. Ийм үед төөрөхгүй, аюул, осолгүй зорчиход GPS гол хэрэгцээ нь болдог. Тиймээс манай компани GPS-ын программыг Монголд анх зохион бүтээсэн оюуны өмчтэй компани болох “Глобал Дайрекшн” компанитай хамтарч ажиллан, хэрэглэгчдийн чухал хэрэгцээ болсон энэ бүтээгдэхүүнийг хүргэж ирсэн юм.  Бидний гол зорилго үйлчлүүлэгчдэдээ чанартай бүтээгдэхүүн нийлүүлж, дэлхийн дэвшилтэт технологийг монголчууддаа танилцуулах тал дээр анхаардаг. Программ хангамжийн хувьд Монгол орныг бүхэлд нь хамарсан авто замын сүлжээ суурилуулсан, хаяг байршлаар хайх, цэг хадгалах, кординат ашиглан зам тооцоолох болон замын тэмдэг тэмдэглэгээг анхааруулж хэлдгээрээ онцлогтой.

-Саяхан танайх авто замын сүлжээний 3D зураг гаргасан гэсэн. GPS-тэй хөгжимнүүд сүлжээ харгалзах уу?

-Сансрын хиймэл дагуултай холбогдож байгаа учраас сүлжээ хамаарахгүй, хаана ч ажиллах боломжтой. Ямар нэгэн хураамж, төлбөр хийхгүй.  Дашрамд хэлэхэд, үйлчлүүлэгчид маань өөрийн орон нутгийн зам харгуй, шинээр баригдсан барилга байгууламжийг GPS-дээ нэмж бичиж тэмдэглэж байгаа нь зургаа шинэчлэхэд чухал нэмэр болж байгааг хэлэх нь зүйтэй байх.

-Мэдээж GPS-тэй программ суулгаж байгаа болохоор хөгжимний чанар үзүүлэлт зэрэг зүйл хамаарах уу?

-Сүүлийн үеийн хөгжмүүд Android үйлдлийн системтэй ARM 11 процессортой энгийн дэлгэцтэй хөгжмөөс 3 дахин их хурдтай болж, 3G, wi-fi, интернеттэй холбогдох боломжтой, өөр дээрээ hard-тай гэх мэтээр гар утастай адил маш хурдацтай хөгжиж байна. Дэлхийн бүх улс орны автомашин хэрэглэгчид технологийн дэвшлийг өргөн нэвтрүүлж байхад бид ч бас хэрэглэгч, жолооч нартаа байнга зөвлөгөө өгч, сонголт хийхэд нь тусалж ажилладаг. Жолооч, үйлчлүүлэгч нарын аюулгүй байдал бидэнтэй холбоотой байдаг болохоор GPS суулгасан хөгжимнийхөө давуу талтайг санал болгож, суурилуулж өгөн, баталгаа өгдөг. GPS-ийг мэдээж нэг удаа хэрэглэхгүй шүү дээ. Хөгжим нь тэр хэмжээгээр чанар үзүүлэлт өндөр байх шаардлагатай байдаг. Тиймдээ ч GPS-тэй хөгжим авсан үйлчлүүлэгчид маань сэтгэл хангалуун байдаг, дахин ирж үйлчлүүлдэг. Талархал илэрхийлдэгт бид баяртай байдаг.

-Монгол Улс долдугаар сард  тоон системд шилжинэ гэж байгаа. Энэ нь авто хөгжимд нөлөөлөх үү?

-Нөлөөлөхгүй. Харин ч тоон системд шилжвэл 120 милл хурдтай явсан ч телевиз үзэхэд жирэлзэхгүй, шууд үзэх боломжтой болно гэсэн үг. Харин стандарт бус хөгжимтэй машинууд GPS-тэй дэлгэцтэй хөгжимтэй болъё гэвэл манайд хандаж болно. Бид захиалга авснаас хойш 7-14 хоногийн  дотор хэрэглэгчид хүргэж өгнө. Мэдээж үйлчлүүлэгчдийнхээ санал хүсэлтийг харгалзаж, хамгийн сүүлийн үеийн хөгжим нийлүүлнэ.

-Танай компанийн шинэ төрлийн бүтээгдэхүүний бусад давуу тал юу байна. Нэмэлт мэдээлэл өгөхөд?

-Жолооч нар хөдөлгөөнд оролцож байх үедээ гар утсаа ашиглах нь өөрийг нь ямар ноцтой байдалд хүргэж болохыг анхаарах нь зүйтэй гэдгийг дахин дахин сануулмаар байдаг юм. Утсаар ярих боломжийг хангаж өгсөн тусгай бүтээгдэхүүнийг бид мөн нийлүүлдэг. Тухайлбал, автомашины жолооны хүрдэнд суурилуулдаг MP3 төхөөрөмж оруулж ирсэн байгаа. Утсаа авалгүйгээр ярих боломжтой гэсэн үг. Мөн авто машины DVR буюу хар хайрцгийг оруулж ирсэн. Энэ хайрцаг нь таны автомашин болон таньд тохиолдож болох гэнэтийн осол аваар, гадны нөлөөнөөс өмчөө хамгаалж хянах боломжтой, дуу дүрс бичигч камер гэсэн үг. Мөн торгон агшин, аяллын зугаатай мөчүүдийг тань дуу дүрсний өндөр нягтаршилтайгаар өөртөө хадгалах чадвартай.  

“Xsound“ ХХК

Холбоо барих утас: 99059500, 96333223

Вэб сайт: www.xsound.mn

xsound99@yahoo.com


  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (2)

  • мөнхэрдэнэ (202.126.89.161)

    2019-01-17

    ESTIMA өөрт нь бша хөгжим gps суулгах уу

  • kultigin (177.141.197.104)

    2016-12-19

    би зөвлөж байна https://www.penpaland.com oнлайн шинэ хүмүүстэй уулзах Aндроид : http://app.appsgeyser.com/Penpaland