Зөвхөн эрчүүдэд – эхнэрээ төрөхөд

Сvvлийн vед төрөхийн газарт эхчvvдийг төрөхөд нөхрvvдийг нь хамт байлгаж эгзэгтэй энэ vеийг хамт даван туулах завшааныг олгодог болсон юм. Хэрвээ та хоёр төрөхөд хамт байхаар шийдсэн бол төрөхөөс өмнө төрөх газарт нь очиж хамт байлцах боломжийн талаар асууж, төрөхийн ариун өрөөнд өмсөхөд шаардлагатай цэвэрхэн, цайвар өнгөтэй хувцас, шаахай, халаад зэргийг бэлдсэн байх нь зvйтэй.

-Төрөлт эхэлсэн тэр цагаас эхлэн эхнэрээ, найз бvсгvйгээ тvшин, өрөөгөөр явж төрөлтийн явцыг эрчимжvvлнэ. Базлалт хоорондын хугацаанд биеэ суллах, амьсгалаа зохицуулахад туслах, ууц нурууг нь илэх, юм уулгах зэргээр өвдөлтийн мэдрэмжийг багасгана.

-Сэтгэл санааг нь өөдрөг байлгаж та хоёр зорилго нэгтэй байгааг байнга сануулах нь маш чухал.

-Төрөхийн орон дээр гарсаны дараа эмч, эх баригчийн зөвөлгөөг сонсож, тэдний зөвлөснөөр төрөлтийг дэмжинэ.

Төрөлт нь анхан төрөгчид ойролцоогоор 12-18 цаг, давтан төрөгчид 6-8 цаг vргэлжилнэ. Энэ хугацааг хамт өнгөрvvлж эхнэрийн зовлонгоос бага ч боловч хуваалцаж, эцэг болох тэр мөчийг өөрийн биеэр амсах нь юутай ч зvйрлэмээр аз жаргал билээ

 

 
  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)