Сексийн хэрэгцээ наснаас шалтгаалдаг

Зарим эрчүүдийн “сексийн хэт дуршил” нь эмэгтэй хүний хурьцах хүсэлд сөргөөр нөлөөлөх боломжтой гэж эмч нар үздэг. Эрт гэрлэх нь (18-20 нас) хосуудын сексийн зохицолд тааламжгүй нөлөөлөх үндэс болдог гэж зарим сэтгэлзүйчид дүгнэж байна. Энэ насанд залуугийн сексийн хэрэгцээ үе тэнгийн бүсгүйнхээс илүү их байдаг аж.

Үүнээс үүдэн залуу гэр бүл илүү зөрчил гарна. Нөхөр нь өдөр бүр секс хүсэхэд үе тэнгийн эхнэрт сексийн тийм хүсэл хараахан суугаагүй байдаг. Хуримлахаас өмнө бүсгүй төдийлөн хүсдэггүй ч хайртай хүнтэйгээ энгэр зөрүүлэхээс татгалздаггүй. “Тийм байх ёстой” гэсэн ойлголтоор гол төлөв ханддаг. Харин гэрлэсний дараа бүсгүйн эелдэг зан өөрчлөгдөж, нөхөртэйгээ өдөр бүр сексдэх албагүй гэж үзэх нь бий. Хэрэв хосуудын хооронд халуун дулаан харьцаа тогтож амжаагүй бол энэ үл ойлголцлоос болж гэр бүл салж болзошгүй.

Эрэгтэй эмэгтэй хүмүүсийн сексийн хэрэгцээ нас, зан чанарын онцлогоос хамааран харилцан адилгүй байдаг. 30-35 насны эмэгтэйн сексийн хэрэгцээ 20 настай бүсгүйтэй харьцуулахад их байх жишээтэй. Ер нь 30 наснаас эмэгтэй хүний секслэг чанар хөгжиж боловсордог гэж секс зүйчид үздэг. Эрэгтэй хүний сексийн хэрэгцээ харин 30 наснаас аажим буурч эхэлдэг байна.

Сексийн хэт идэвхтэй залуу эхнэрийн хэрэгцээг хөгширч яваа нөхөр төдийлөн хангаж чадахгүй гэсэн үг. Сексийн идэвхтэй эхнэр ханамжгүй байгаагаа тэр бүр нөхөртөө хэлж чаддаггүй. Нөхөр нь түүнийг “хэт тачаалтай” гэж дүгнэх эсвэл хардаад эхэлдэг. Эмэгтэй хүний сексийн идэвх 45-50 нас хүртэл хадгалагдах боломжтой. Цэвэршсэний дараа ч зарим эмэгтэйчүүдийн сексийн хүсэл улам сэргэх нь байдаг.

Харин 30 наснаас эрэгтэй хүний сексийн идэвх аажим буурах нь зүй тогтол. Энэ нь эр хүний сексийн чадавхтай ямар ч холбоогүй.’ Зөвхөн залуу 20-25 насанд байдаг шигээ гал цогтой, хурц сексийн үе нь алгуур алга болж байна гэсэн үг. Гэр бүлийн хосууд хань ижлийнхээ насны онцлог, сексийн хэрэгцээг үл харгалзан ойлгодоггүйгээс зөрчил гардаг. Зарим нь хялбархнаар нь сексийн хэрэгцээгээ хангах нууц амрагтай болчихдог. Энэ бол гарц биш. Гэр бүл, хайр сэтгэл гэдэг зөвшилцөл дээр тогтож байдгийг сануулах юун.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (3)

  • naraa (103.26.193.19)

    2014-08-28

    manai hyniih nileen byyrsan n hyntei bolsiim bolyy esbel hursiim yy bi bol hiih hysel ih baidag tegeed l bainga l uuriin oroldood bailtai bish zarim yed 1 hyntei boldog ymy gej bodson ye baigaa shyy

  • (103.26.193.4)

    2014-08-25

    эрэгтэй нь 10 дүү байж л таарч байгаа нь харагдаж байгаа биз дээ

  • ЗОЧИН (103.26.193.30)

    2014-08-25

    ХОТЫН ТӨВД 1 ӨРӨӨ БАЙР ХӨЛСЛҮҮЛНЭ. 8858-3333