Хятадад найман хүнийг цаазалжээ

Хятадын Шинжаан-Уйгурын Өөртөө засах оронд гарсан террорист халдлагад холбоотой найман хүнийг цаазаар авчээ. Тэдний гурав нь өнгөрсөн оны аравдугаар сард Бээжингийн Тяньаньмэний талбайд террорист халдлага зохион байгуулсан хэрэгт буруутгагдсан байна. Тэрхүү халдлагын улмаас дөрвөн хүн амь эрсэдсэн ажээ. Шинжаан нь аюулгүй байдлын хувьд Хятадад хамгийн тогтворгүй бүс нутаг юм. Хятадын эрх баригчид “Шинжаан-Уйгурын Өөртөө засах орны нутаг дэвсгэрт террорист халдлага зохион байгуулагчдыг “Дорнод Туркестан” ялангуяа “Аль-Каида” бүлэглэлтэй холбоотой байж магадгүй” хэмээн сэжиглэж байна.

Х.Заяа

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (1)

  • (79.82.4.130)

    2014-08-25

    mongold 800 avilgachichiig taazaaljee gevel bi bayarlana