Ч.Ариунаа: Нэг шинжилгээг 3000 төгрөгөөр авч байна

Цэцэрлэгийн бүртгэл эхлэх гэж байгаатай холбогдуулан 2-5 насныханд цагаан хорхой, шээсний шинжилгээ өгөхийг жил бүр шаарддаг. Харин уг шинжилгээнүүдийг дүүргийн эмнэлгүүд үнэ төлбөргүй авах ёстой ч иргэдийн саналыг авч Дүүргийн Засаг дарга болон ИТХ-д хандсаны дагуу албан ёсоор үнэ төлбөртэй шинжилгээ авдаг болсон байна. Энэ талаар Сүхбаатар дүүргийн Эрүүл мэндийн нэгдлийн лабораторийн эрхлэгч Ч.Ариунаагаас тодрууллаа.

-”Цэцэрлэгийн насныхны шинжилгээг төлбөртэй авлаа” гэсэн гомдол иргэдээс ирж байна. Танай эмнэлэг ямар журмаар шинжилгээ авч байна вэ?

-Шинжилгээг төлбөртэй авч байгаа. Эцэг, эхчүүдээс саналыг нь авч, үнэ төлбөртэй авч байгаа үндэслэлээ бичиж дүүргийн Засаг дарга, ИТХ болон Дүүргийн боловсрол хариуцсан хэлтсийн дарга нарт санал гаргасан. Учир нь ажлын өдрүүдэд бид өдөрт 250-300 хүнд үйлчлэхийн зэрэгцээ цэцэрлэгийн насныхны шинжилгээний үеэр ачаалал 400-500 болж нэмэгддэг. Иймд бид ачааллыг бууруулах үүднээс амралтын өдрүүдэд дөрвөн өрөөнд хүүхдүүдийг хуваарилж ямар ч чирэгдэлгүйгээр шинжилгээ авч байна. Бусад дүүргийн эмнэлгүүд ч адилхан үнэ төлбөртэй авч байгаа.

- Шинжилгээг хэдэн төгрөгөөр авч байна вэ. Ямар нэгэн хөнгөлөлт бий юү?

-Сүүлийн үед цагаан хорхой, шээсний шинжилгээний төлбөр нэмэгдсэн. Нэг хүүхдийн цагаан хорхой, шээсний шинжилгээнд 2200 төгрөг зарцуулдаг. Өнгөрсөн жил 1500 төгрөг байсан. Он гарснаас хойш урвалт бодис буюу шинжилгээний үнэ улам нэмэгдсэнтэй холбоотойгоор нэг хүүхдийн шинжилгээг 3000 төгрөгөөр авч байна. Хувийн эмнэлэгт үзүүлбэл 6000 төгрөгөөр шинжилгээ өгнө. Хэрвээ нэг айлаас гурван хүүхэд ирж үзүүлбэл нэг хүүхэд үнэ төлбөргүй үзүүлэх боломжтой.

- Одоогоор танай эмнэлэгт хэчнээн хүүхэд шинжилгээнд хамрагдаад байна вэ?

- Өчигдрийн байдлаар 500 хүүхэд шинжилгээ өгсөн. 500 хүүхдийн шинжилгээ авахад тэдний эцэг, эхтэй нийлээд өдөрт 1000 хүнд үйлчилнэ гэдэг маш хүндрэлтэй. Цагаан хорхой, шээсний шинжилгээ, шээсэнд шар илрүүлэх шинжилгээг жил бүр авдаг. Өөр шинжилгээ авдаггүй.

- Дүүрэг хамааралгүй үзэж байгаа юу эсвэл харьяаллаар шинжилгээ авч байна уу?

-Зөвхөн Сүхбаатар дүүрэгт харьяалалтай хүүхдүүдээ үзнэ. Тиймээс өөр дүүргийн хүүхэд үзэхгүй. Манай дүүргийн нутаг дэвсгэрт байдаг цэцэрлэгт өөр дүүргийн хүүхэд явдаг бол манай дүүргээс шинжилгээний бичиг шаарддаг. Ийм тохиолдолд бид ганц хоёр хүүхдийн шинжилгээг авна. Учир нь Сүхбаатар дүүргийн хэмжээнд улсын 26, хувийн 31 цэцэрлэг бий. Нийт 9000 гаруй хүүхэд эдгээр цэцэрлэгт хүмүүждэг. Өнгөрсөн жил манай эмнэлэг 7000 гаруй хүүхдийн шинжилгээ авч байсан.

Б.Дэлгэрцэцэг

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (2)

  • (182.160.40.145)

    2014-08-26

    ichij uheechee,ulsiin emnelegt ajillaj ta minii huuhdees shinjilgee avsaniihaa tuluu tsalin hulsuu avaad suuj baigaa biz de,tegveltsalingui l ajillaad uz l de *****..mash ih durgui hurch bn

  • (79.82.4.130)

    2014-08-25

    unegui avah hetregtei sh de ***** turuu