Сэтгүүлчийг хөнөөсөн этгээдийг тогтоожээ

Их Британийн тусгай албад америкийн сэтгүүлч Жэймс Фоулийн амийг хөнөөсөн этгээд хэн болохыг тогтоожээ. Энэ тухай “The Sunday Times” сонинынхон мэдээлллийг тус улсын цэргийн болон сөрөг тагнуулын MI6, MI5 албад дахь эх сурвалжаас авсан байна. Уг мэдээллээс үзэхэд сэтгүүлчийг хөнөөсөн этгээдийг тодорхой нэрлэхээс татгалзсан боловч гол сэжигтэн нь 23 настай Абдель­Махид Абдель Бари гэжээ. Тэрбээр өнгөрсөн он хүртэл Лондон хотноо гэр бүлийн хамт амьдарч байсан юм. Саяхан өөрийн твиттер хуудаснаа биеэс нь салгасан хүний тасалсан толгой барьж буй зургаа нийтэлсэн аж. Америкийн сэтгүүлч Жэймс Фоулийг 2012 оны арваннэгдүгээр сард барьцаалжээ. “Исламын улс” алан хядах байгууллагын дайчид сэтгүүлчийг цаазалж буй бичлэгийг энэ сарын 19­ ний өдөр интернэтэд байршуулсан юм. “Исламын улс” байгууллагынхан одоо Иракийн зүүн хойд хэсгийг хяналтдаа оруулсан ба өөрийн мэдэлд ороод буй Сири, Иракийн газар нутагт исламын халифат улс байгуулна гэдгээ зарласан юм. Одоо АНУ энэ байгууллагын эсрэг тэмцэж, агаараас бөмбөгдөж эхэлснээс гадна “Исламын улс”­тай тэмцэж буй курдууд болон зэвсэг нийлүүлж байгаа юм. АНУ­ын эрх баригчид Сирийн иргэний дайн эхлэхэд иймэрхүү алан хядах байгууллагуудад далдуур туслаж Башар Асадын дэглэмийн эсрэг ашиглаж байсан боловч одоо заримтай нь эргээд тэмцэхээс өөр аргагүй байдалд орсон байна. АНУ нь цагтаа Афганистанд ЗХУ­ын цэрэгтэй тэмцэж байсан Аль­Кайдагийг тэргүүн агсан Осама бин Ладенд дэмжлэг үзүүлж байсан юм.

Д.Мөнхболд

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)