“Эрэл-И Эс Эм” дунд сургууль дэлхийн тавцанд гаргана

Цагийн салхи өөрийн эрхгүй өндөр боловсрол, олон улсын тавцанд өрсөлдөх чадвар бүхий боловсон хүчинг үгүйлэх болжээ. Тийм ч учраас энэхүү цагийн салхийг дагаж,  Монгол Улсад гадаад хэлний болон, олон улсын харилцааны чиглэлээр цөөнгүй сургууль байгуулагдан үйл ажиллагаа явуулж байгааг бид мэдэх бөлгөө. Харин бидний өмнө “Эрэл-И Эс Эм” (Инглиш Скул оф Монголиа) бүрэн дунд сургууль үүд хаалгаа нээгээд багагүй хугацааг өнгөрөөж байна. Тус сургууль нь  1998 онд “Эрэл” дунд сургууль нэртэйгээр үүсгэн байгуулагдаж тасралтгүй 15 жил үйл ажиллагаа явуулж ирсэн бөгөөд энэ хугацаанд гадаад хэлний сургалтын төвшингөөрөө дунд сургуулиуд дундаа улсын хэмжээнд тэргүүлэгчдийн нэг байсаар ирснийг ч надаар хэлүүлэх юун. Тиймээс энэхүү сургуулийн суурь, үндэслэл дээр “Эрэл-И Эс Эм” дунд сургууль хүрээгээ тэлэн ажиллагаа явуулж байна.

        Хүрээ тэлэхийн учир нь тус сургууль нь Кембрижийн боловсролын хөтөлбөрийг хэрэгжүүлэхийн зэрэгцээ Монгол Улсын ерөнхий боловсролын стандартыг биелүүлээд зогсохгүй дэлхийн 150 гаруй оронд хүлээн зөвшөөрөгдсөн Их Британи Улсын Кембрижийн хүрээлэнгийн шалгалтуудыг эх орондоо өгч дипломыг нь гардан авах бололцоогоор хангагдсан байдгаараа туйлын онцлог. Энэ нь суралцагч нарт  хамгийн том боломж.

        Тиймдээ ч тус сургууль нь 2011-2012 оны хичээлийн жилээс сургалтандаа англи сургалтын системийг нэвтрүүлж анхны арван Британи багшийг урьж ирүүлэн сурагчдынхаа англи хэлний мэдлэгийг дээшлүүлэхэд анхаарахын зэрэгцээ уламжлалт орос хэл дээрх сургалтаа тодорхой хэмжээнд хадгалж, 7-р ангиас бүх ангид хятад, япон хэлийг дугуйлангийн хэлбэрээр зааж байгаа аж.

        Өдгөө тус сургууль нь цэцэрлэгийн наснаас сургуулийн төгсөх 12-р анги хүртэл Англи хөтөлбөрөөр хичээллэдэг бөгөөд Англи удирдлага, 30 гаруй унаган англи хэлтэй багш нарын баг ажилладаг юм билээ. Энэ завсарт нэгэн зүйл дуулгахад, тус сургуулийн хичээл өнгөрсөн долоо хоногт эхэлжээ. Тиймээс “Эрэл-И Эс Эм”  нь ирэх баасан гаригийн 08,30-12,30 цагийн хооронд 2014-2015 оны хичээлийн шинэ элсэгчдээ бүртгэж, “Нээлттэй өглөө” өдөрдлөгийг зохион байгуулах юм байна.

        Хамгийн гол нь “ЭРЭЛ-И ЭС ЭМ” нь Монгол Улсын Боловсролын стандартын дагуу сургалтын хөтөлбөрөө нийцүүлсэн бөгөөд 2012-2013 оны хичээлийн жилээс эхлэн бид үйл ажиллагаагаа олон улсад хүлээн зөвшөөрүүлж ИБУИНВУ-д төвтэй Кембрижийн хүрээлэнгээс “ЭРЭЛ-И ЭС ЭМ” Кембрижийн олон улсын дунд сургууль болон магадлан итгэмжлэгджээ.

        Тус сургууль нь спорт заалнаас гадна 80 хүүхдэд үйлчлэх номын сантай бөгөөд бүхий л төрлийн сурах бичиг, хэлний толь гэх мэт гарын авлагаар жил бүр номын сангаа баяжуулдаг нь бусдаас ялгарах нэгэн томоохон онцлог, давуу тал юм. Түүнчлэн цахим мэдээллийн эх үүсвэр болох 16 ширхэг цахим ажлын посттой, интернет сүлжээ, утасгүй Wi-Fi сүлжээгээр бүрэн хангагдсан, том ухаалаг дэлгэц суурилуулсан бөгөөд аливаа хичээл, үзүүлэн, сургалт, хурал явуулахад бүрэн бололцоотой болгож тохижуулсан нь суралцагчдын болон ажилчид багш нарын ая тухыг бүрэн хангажээ гэхэд болно.  

       Хамгийн наад зах нь нийтийн тээвэр асуудал дагуулах болсон энэ цагт тус сургууль нь 40 хүний суудал бүхий дөрвөн автобусаар тодорхой чиглэлд үйлчилдэг юм байна. “Эрэл-И Эс Эм” сургууль нь Монголын хойч ирээдүйг дэлхийн тавцанд цуурайтуулна гэдгийг ч суралцагчдын аав ээж, ахан дүүс дуугаа нэгсгэн өгүүлсэн юм.

 

        Дашрамд дурдахад тус сургуульд хүүхэд хөгжүүлэх, гоо сайхны мэдрэмж авах талаасаа ч тэр урлаг уран сайхны хичээлүүд ихэд хөгжсөн нь ажиглагдсан. Тодруулбал, хөгжмийн олон төрөл, найрал дууны сонголт, дүрслэх урлаг, технологийн сайн тэнхим гээд дурдаад байвал энэ зүгт анхаарал хандуулсан нь сайшаалтай. Урлаг уран сайхны тал дээр ганцхан жишээ дурдвал, тэд энэ оны долдугаар сард Английн хүүхдийн алдарт “Жозеф” хөгжимт жүжгийг ИБУИНВУ-ын Лондон хотноо 37 сурагчийн баг бүрэлдэхүүнтэйгээр англи үзэгч багачуудад таван удаа амжилттай тоглож сонирхуулаад ирсэн гээд олон зүйлийг дурдаж болох. Энэ мэтээс ажихад “Эрэл-И Эс Эм” нь аргагүй л дэлхийн тавцанд өрсөлдөх чадвартай Монголын ирээдүйг бэлдэж байна гэж ам дүүрэн хэлж болохоор.

Холбоо барих:   70154015,  451265
email: info@esm.edu.mn
website: esm.edu.mn

 

 

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (1)

  • damiran (103.26.193.20)

    2014-08-27

    oros hyatad n medegdekhgui hachin ***** huuhduud surdag yum bna....