“Хүүхэдтэй болох хүсэл” сэдэвт III дахь удаагийн сургалтанд урьж байна

Баянгол Эмнэлгийн “Үр шилжүүлэн суулгах төв”-өөс зохион байгуулж буй “ХҮҮХЭДТЭЙ БОЛОХ ХҮСЭЛ” сэдэвт III дахь удаагийн сургалтанд эрхэм үйлчлүүлэгч та бүхнийг урьж байна.

Өмнөх хоёр удаагийн сургалт маань  2014 оны 1-р сараас хойш тун амжилттай  зохион байгуулагдаж байсан бөгөөд олон хос, залуус хамрагдан оролцож нэн хэрэгтэй мэдээлэл зөвлөгөө авч, чөлөөтэй ярилцлага хийсэн нь ач тусаа хүргэсэн юм.

Сургалтын гол зорилго нь иргэдэд үргүйдэлтэй холбоотой ерөнхий мэдлэг, мэдээллийг олгох төдийгүй тулгарч буй асуудлуудыг хэрхэн шийдвэрлэх талаар нээлттэй ярилцлага хийх, зөвлөгөө өгөх билээ.

Уг сургалтанд хүүхэдтэй болох хүсэлтэй олон олон хосуудыг хамрагдаасай хэмээн хүсч байна.

Монголын үрс маш олон болох болтугай.

Сургалтын зохион байгуулагчийн утас: 86010808

Вэб: http://bayangolhospital.mn

https://www.facebook.com/BayangolEmneleg

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)