Герман Украины хямралаас болж хохирсныг хүлээжээ

Германы канцлер А.Меркель Украины хямрал Германы эдийн засагт нөлөөлж, тус улсын эдийн засаг хоёрдугаар улиралд 0.2 хувь өсөх боломжийг алдсан тухай Испанийн Ерөнхий сайдтай хийсэн хамтарсан хэвлэлийн бага хурал дээр мэдэгджээ. Тэрбээр “Украин болон Оросын эргэн тойрон дахь асуудалд тодорхой биш зүйл зөндөө байна. Гэхдээ бид олон улсын харилцаанд бүтээлч байдал байгаасай гэж хүсч байна” гэжээ. А.Меркель Германы эдийн засгийн үзүүлэлт жилийн дүнгээр эерэг гарна гэж найдаж байгаа илэрхийлжээ. Тус улсын Засгийн газраас эдийн засаг энэ онд 1.8 хувиар өснө хэмээн тооцоолж байна. Германы эдийн засгийн өсөлт саарсныг өмнө нь тус улсын Сангийн яамнаас Оросын эсрэг тавьсан хоригтой холбон тайлбарласан байна. Германы эдийн засгийн асуудал судалдаг Дорнодын хороо энэ онд ОХУ-д гаргах экспортын бүтээгдэхүүний хэмжээ 25 хувиар буурч болзошгүйг мэдээлжээ.

Д.Мөнхболд

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)