Б.Обама Сирийн тэнгэрт тагнуулын нислэг үйлдэхийг зөвшөөрөв

АНУ-ын Батлан хамгаалах яамнаас Сирийн нутаг дээгүүр тагнуулын нислэг үйлдэх зорилгоор нисэх онгоцууд илгээхээр зэхэж эхэлжээ. Тэдгээр онгоц нь Сирийн нутагт байгаа исламын радикал бүлэглэлүүдийг тагнах үүрэгтэй хэмээн Цагаан ордон дахь эх сурвалжууд “Wall Street Journal”-д мэдээлсэн байна. АНУ-ын тагнуулын хиймэл дагуулууд болон бусад эх сурвалжаас авсан мэдээллийг хангалтгүй гэж үзсэнээс дээрх шийдвэрийг гаргасан аж. “Wall Street Journal”-ын эх сурвалжийн өгүүлснээр “Пентагон тагнуулын нислэг үйлдэхэд бэлэн. Одоогоор бөмбөгдөх тухай шийдвэр гаргаагүй боловч исламистуудын тухай илүү мэдээлэлтэй болсноор тийм шийдвэр гаргахад хялбар болно” гэжээ. Түүнчлэн АНУ-ын онгоцнуудын хувьд Сирийн агаараас эсэргүүцэн хамгаалах систем аюул учруулж чадахгүй тул СиДамаскийн эрх баригчдаас зөвшөөөрөл авах шаардлага байхгүй гэдгийг уг эх сурвалж өгүүлсэн байна. Өмнө нь Оросын Гадаад хэргийн сайд С.Лавров алан хядагчдын эсрэг төлөвлөж аливаа үйл ажиллагааг тухайн орны эрх баригчидтай зөвшилцөх хэрэгтэйг хэлсэн юм. Түүнчлэн ОХУ Ирак болон Сирийн эрх баригчидтай хамтран алан хядагчидтай тэмцэхэд бэлэн гэдгийг өгүүлжээ. “Ирак болон Левантын Исламын улс” хэмээх байгууллагын дайчид хоёр сая хүн амтай Иракийн Мосул хот болон Саддам Хуссейны төрсөн хот Тикритийг эзлэн авч, нийслэл Багдад хот руу давшихаар болсны дараа нөхцөл байдал эрс хурцадсан юм. Тус байгууллагын дайчид өнгөрсөн зургадугаар сарын 29- ний өдөр Ирак болон Сирийн нутагт эзэлсэн газартаа Исламын халифат улс байгуулахаар болсноо зарлаж, дэлхийн бүх жихадын дайчдыг өөрийн улсад тангараг өргөхийг уриалсан аж. Удалгүй уг байгууллага нэрээ “Исламын улс” хэмээн өөрчилсөн юм.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (3)

  • niz (202.131.235.2)

    2014-08-28

    har tos baigaa gazar ene har baij l baina

  • Зочин (77.218.231.237)

    2014-08-28

    Сармагчин болхоороо юу хийж байгаагаа мэдэхгvй байна даа.

  • зочин (202.21.112.242)

    2014-08-27

    яахлаараа энэ африкаас цагаачилж очсон хар тив дамнан бусдын эх орон дээгүүр дураараа онгоцоо нисгэж байдаг байнаа. мөрөөрөө эх орондоо байж чаддаггүй юм байхдаа