Хоёр сар гарах уу

Тэнгэрт өнөө шөнө хоёр том сар гарна гэсэн мэдээ олон нийтийн цахим сүлжээгээр түгэж эхэлжээ. Учир нь энэ шөнө Ангараг гариг дэлхийд хамгийн ойр буюу 55.6 сая км зайд “айлчилж” ирэх юм. Харин хагас жилийн өмнө улаан нүдэн гариг үүнээс тав дахин хол зайд байсан гэнэ.

Ангараг гариг диаметрийнхээ хэмжээгээр сараас хоёр дахин том боловч энэ удаад сарны дайтай том харагдахгүй хэмээн мэргэжилтнүүд өгүүлжээ. Учир нь сартай харьцуулахад хавьгүй хол зайд байгаа аж. Улаан нүдэн гариг дэлхийд ийн ойртож буй нь сүүлийн 273 жил анх болж буй ховорхон тохиолдол аж. Дэлхий, Ангараг гаригууд 2018 онд дахин нэлээд ойртох аж.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)