Оросын десантчдыг Украины нутагт саатуулжээ

Өчигдөр Европын холбоо, Гаалийн холбооны гишүүн орнуудын удирдагчид болон Украины Ерөнхийлөгч П.Порошенко нарын уулзалт болохын өмнөхөн оросын десантын цэргийн 10 албан хаагчийг хувийн зэвсэг хэрэглэл, бичиг баримттайгаа явж байхад нь нутаг дээрээ саатуулсан тухай мэдээллийг Украины эрх баригчид түгээжээ.

Тухайн үед Оросын тал албан ёсны мэдээлэл түгээгээгүй боловч Батлан хамгаалах яаман дахь эх сурвалж мэдээллийг баталсан байна. Гэхдээ уг үйл явдал санамсаргүй байдлаас болсон ба тэд хоёр орны хилийн дагуу эргүүл хийж байсан гэж тайлбарласан аж. Түүнчлэн Украин Аюулгүйн албаныхан саатуулахад тэд ямар нэг эсэргүүцэл үзүүлээгүй байна.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (1)

  • (103.26.193.20)

    2014-08-28

    orosuud augaa,ukrain budaa