“Сити” талбайдаа илүүрхлээ

Английн премьер лигийн хоёрдугаар тойргийн сүүлийн тоглолт “Манчестер Сити”-ийн “Этихад Стадиум”-д боллоо. Өнгөрсөн улирлын аваргууд энэ тойрогт “Ливерпүүл”-ийн “Хотон шувуу”-нуудыг хүлээн авсан. Тоглолтын эхний үеийн 41 дэх минутад Стефан Жоветич эхний гоолыг оруулж, Сити тэргүүлж эхэлсэн. Мөн тэрбээр хоёрдугаар үе эхлээд 51 дахь минутад дахин нэг гоол нэмснээр Сити “Ливерпүүл”- ийг 2:0-ээр итгэл төгс хошуучилж эхэлсэн юм. “Сити”-ийн гурав дахь гоолыг Кун Агуэро 69 дэх минутад хийлээ. Тоглолтын төгсгөлд “Сити”-ийн зүүн жигүүрийн хамгаалагч Забалета өөрийн хаалгадаа гоол оруулснаар “Ливерпүүл” нэг оноотой болсон ч тооны харьцааг тэнцүүлэхэд тэдэнд хангалттай хугацаа үлдсэнгүй. Улмаар “Манчестер Сити” талбай дээрээ өнгөрсөн улиралд өнгөтэй байсан “Ливерпүүл”-ийг буулган авлаа.

Б.СИЙЛЭН

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)