Өсвөрийн теннисчид Японыг зорилоо

Монголын ширээний теннисийн холбооны өсвөрийн шигшээ баг Японы Осака хотод болох Зүүн Азийн “HOPES” А зэрэглэлийн тэмцээн болон Токио хотноо Азийн хотуудын аварга шалгаруулах олон улсын тэмцээнд оролцохоор өчигдөр хүлгийн жолоо заллаа. Японы Осака, Токио хотод энэ сарын 26-31-нд болох ширээний теннисийн өсвөрийн олон улсын тэмцээнд Монгол Улсын эрэгтэй, эмэгтэй тус бүр найман тамирчин, хоёр дасгалжуулагч, нэг албаны хүний хамтаар явсан байна. Осака хотод болох Зүүн Азийн 12-оос доош насны тамирчдын “HOPES” олон улсын А зэрэглэлийн тэмцээнд Б.Цэрэнтогтох дасгалжуулагчтай өсвөрийн арван тамирчин оролцоно. Мөн Монголын ширээний теннисийн холбооны нарийн бичгийн дарга Ч.Амарсанаа, Ж.Болд дасгалжуулагчтай өсвөрийн зургаан тамирчин уригдан оролцож байгаа аж. Энэхүү тэмцээн нь 2020 онд Токио хотод болох Зуны олимпын наадмын маркетинг, идэвхжүүлэлтийн хүрээнд Токио хотын захиргаа, Токио хотын ширээний теннисний холбооноос санаачлан тэмцээнд оролцож байгаа бүх баг тамирчдын зардлыг санхүүжүүлэн зохион байгуулж байгаа томоохон тэмцээн юм. Тэмцээнд Азийн 20 гаруй теннисчид оролцож, ирээдүйн дэлхий, олимпийн аварга шилдэг тамирчдыг Ази тивээс тодруулах, Азийн нийслэл хотуудын харилцаа холбоо, харилцан ойлголцлыг спортоор дамжуулан бэхжүүлэх зорилготой ажээ.

Ц.ЗАЯА

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)