Малайзууд “Боинг” осолдсон газрыг дахин шалгана

Малайзын эрх баригчид Украины Донецк муж дахь “Боинг” онгоц осолдсон газрыг дахин шалгуулахаар шинжээчид явуулах тухай хэлэлцэж эхэлжээ. Энэ талаар Малайзын Батлан хамгаалах яамны сайд Х.Хусейн мэдэгдсэнийг тус улсын “New Straits Times” сонин мэдээлсэн байна. Хэргийн газарт дахин шалгалт хийснээр цогцоснуудыг таних үйл явц хөнгөрөх бөгөөд Малайзын иргэдийн цогцсыг эрэн хайх ажлаа үргэлжлүүлэх аж. Малайзын иргэний агаарын тээврийн “Боинг-777” онгоц Украины зүүн хэсэгт өнгөрсөн зургадугаар сарын 17-ны өдөр осолдож, нийт 298 хүн амь үрэгдсэнээс 193 нь Нидерланд, 43 нь Малайзын иргэд байжээ.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)