Хархны махны экспортоо нэмэгдүүлжээ

Камбож улс хархны махны экспортоо сүүлийн үед нэлээд нэмэгдүүлжээ. Энэ улсад цагаан будааны талбайд олноор амьдардаг цайвар гэдэстэй хээрийн хархны махыг маш амттай тансаг хоол гэж үздэг байна. Эдгээр харх нь хөдөө байгальд амьдарч экологийн хувьд цэвэр хоол хүнсээр хооллодог тул их цэвэр амьтан гэж нутгийн иргэд үздэг аж. “Зэрлэг хархнууд хотын хархнаас тэс өөр хоол иддэг. Харин ердийн харх маш бохир, арьс үс нь ноолорсон байдаг болохоор бид тэднийг барьдаггүй” гэж тэднийг барьдаг залуу “BBC”-ийн сэтгүүлчид тайлбарлажээ. Тэрбээр амжилттай ав хийсэн өдрөө 25 кг хулгана авладаг ба олзоо цааш нь худалдаж оронд нь загас худалдан авдаг байна. Ангийн махыг бүгдийг нь Вьетнам руу илгээдэг ба тэнд багагүй үнэ хүрдэг аж. Хархыг намар ургац хурааж, борооны улирал эхэлж, хархнууд уулын бэл рүү гарах үед эхлүүлдэг ба тэднийг урхиар их амархан барьдаг гэнэ. Хархыг авласнаар орлого олохын зэрэгцээ будааны талбайг мэрэгчээс хамгаалж, ургацаа хамгаалах ашиг тустай аж.

Д.Мөнхболд

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (1)

  • zochin (37.220.130.61)

    2014-08-28

    Sejig hurmeer yumaa.